Бүтээлийн нэр
Үндсэн хуулийн үзэл баримтлал бол эрх зүйн системийн хууль зүйн үндэс мөн
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Ром-Германын эрх зүйн бүлд нийтлэг зарчмууд ямагт чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тэдгээрийг эрх зүйн анхдагч эх сурвалж үздэг. Нийтлэг зарчмууд нь Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал болж түүний эх бичвэрт тусгалаа олж эрх зүйн системийнхээ хууль зүйн үндэс суурийг тавьдаг. Ийм нийтлэг зарчмууд нь аливаа улс орны эрх зүйг эх газрын бүлд хамаарч байгааг тодорхойлох шалгуур нь болдог. Эдгээрийг нэгдүгээрт, үндсэн хууль болон хуульд бэхжүүлсэн байдаг ба хоёрдугаарт, хуулийнх нь утга санаанаас ч олж тогтоох боломжтой байдаг. Үүний нэгэн жишээ бол эрх зүйт төрийн зарчим юм. Энэ нь юуны өмнө төрийн үйл ажиллагааны аливаа хэлбэр хуульд захирагдмал байх ёстойг илэрхийлж буй юм. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд энэхүү зарчмыг утга агуулгаас нь олж харж болох, уг илтгэлд дурдсан хоёр дахь хэлбэрийг сонгон авсан ба энэ нь тухайлбал эрх зүйт төрийн зарчмын агуулгыг бүрдүүлэгч элементүүдийг дараа дараагийн зүйлүүддээ нарийвчлан заах аргачлалыг хэрэглэсэн явдал юм. Иймд Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулиар бэхжүүлсэн эрх зүйт төрийн агуулгыг бүрдүүлэгч элементүүдэд товч шинжилгээ хийж үзье.
Түлхүүр үг
эрх зүйт төр, Үндсэн хууль, эрх зүйт төр ба Монгол Улсын Үндсэн хууль, хуульд захирагдах, эрх зүйт төрий зарчим
Бичигдсэн огноо
2000-04-12
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2020-08-06
Товч мэдээлэл үзсэн
2754
Бүрэн эхээр нь үзсэн
147
Эшлэлийн тоо
13
Санал болгож буй эшлэлийн загвар
Ц.Сарантуяа “Үндсэн хуулийн үзэл баримтлал бол эрх зүйн системийн хууль зүйн үндэс мөн” (2000), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/720
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх