Бүтээлийн товч
Эрх гэдэг ойлголтод хүнийг хамгаалах арга хэрэгсэл болохынх нь хувьд түүхэн нөхцөл байдал, уламжлал хүчтэй нөлөө үзүүлдэг учир түүний утга агуулгыг илэрхийлсэн олон янзын нэр томъёо байж ирсэн нь ойлгомжтой юм. Үүнд, иргэдийн эрх, үндсэн хуулийн эрх, үндсэн эрх чөлөө, үндсэн эрх ба эрх чөлөө, үндсэн эрх буюу бусад эрх зэрэг категориуд байдгийг дурдаж болох юм. Америкийн түүхэн эх сурвалж-тунхаглалуудад "эрх", "салшгүй" эсвэл "заяамал эрх" гэсэн нэр томъёонуудыг хэрэглэж ирсэн бол Францын Хүний болон иргэний эрхий тухай тунхаглалд "хүний эрх" болон "иргэдийн эрх" гэсэн ойлголтуудыг хооронд нь ялган, тусад н авч үзсэн байдаг. 1867 оны Австрийн Төрийн тулгуур хуульд "төр дэх иргэдийн түгээмэл эрхүүд"-ийг бэхжүүлсэн байдаг. XIX зуунын дунд үеэс эхлэн дэлхий нийтийн хууль зүйн утга зохиолд, үндсэн хуульд заасан эрхүүдийг иргэн бүрт олгож буй ҮНДСЭН ЭРХҮҮД гэсэн утгаар нэг мөр ойлгож эхэлсэн юм.
Түлхүүр үг
үндсэн эрх, хүний эрх, хүний эрхий дотоодын эрх зүйн үүднээс, хүнийн эрхийг олон улсын түгээмэл эрх зүйн үүднээс, үндсэн эрхийн онол, үндсэн эрхийн талаарх онолын эргэцүүлэл