Бүтээлийн нэр
Үндсэн эрх-шүүх-Үндсэн хуулийн шүүх
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ
Бүтээлийн товч
ХБНГУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн гурав дахь хэсэгт үндсэн эрх нь шууд үйлчилдэг эрх зүй болохынхоо хувьд заавал биелэх шинжтэй гэж заасан байдаг. Нилээд улс орны шүүгчдийн хувьд тухайн заалт хэдийнээ мэдээжийнх болсон. Гэтэл дээрх санааг өөртөө агуулаагүй Үндсэн хуулиуд байж ирсэн ба дэлхийд одоо ч байдаг гэж дүгнэхийг буруутгах аргагүй болов уу. Ваймарын Үндсэн хууль, 1946 оны Баварын Үндсэн хууль зэрэг нь чухамхүү үүнд хамаарах юм. Учир нь эдгээр баримт бичигт үндсэн эрх гэсэн ойлголт гагцхүү зорилго буюу хэтийн төлөв тодорхойлсон заалт болж тусгалаа олдог байсан. 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал ч мөн шууд үйлчлэх эрх зүй болж чаддаггүй. Тунхаглалыг тэр ч бүү хэл зөвлөмжийн чанартай акт гэж тооцдог. Хүний эрхийн зөрчил гарсан тухай бүрт тунхаглалыг шүүхээс хэрэглэх журмаар хэрэгжүүлэх боломж үгүй гэдгийг хуульч бид сайн мэдэх билээ.
Гэтэл орчин үеийн үндсэн хуульд заасан үндсэн эрхүүд нь нийгэм дэх эрх зүйн хэв журмын бүрэлдэхүүн хэсэг болж, обьектив /бодит/ утгаараа эрх зүйн мөн учир шууд үйлчлэх ёстой юм байна. Энэхүү зарчмын санааг манай улсын Үндсэн хуульд тулгуурлан авч үзье.
Түлхүүр үг
үндсэн эрх, үндсэн эрх шууд үйлчлэх эрх зүй болох нь, үндсэн эрх ба шүүх, үндсэн эрх ба үндсэн хуулийн шүүх, үндсэн эрх нийтийн эрх зүйд хамаарах нь, үндсэн эрх хувь хүний эрх мэдэл болох нь
Байршуулсан огноо
2020-08-06