Бүтээлийн нэр
Монгол улс дахь шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон шүүгчийн ажлыг зөвхөн өөрсдөд нь даатгаад орхих бус, ухаалаг боловсруулсан ёс зүйн хэм хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх, хэвшүүлэх механизмаар хангах нь чухал. Ийм механизмын нэг нь шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх тогтолцоо билээ.
Энэ өгүүлэлд 1993, 2002 оны Шүүхийн тухай хуулиудаар тус тус байгуулж ажилласан Шүүгчийн сахилгын хороо, Шүүхийн сахилгын хорооны бүтэц, бүрэлдэхүүн, маргаан хянан шийдвэрлэх журмыг товч танилцуулна. Мөн, 2012 оны Шүүхийн тухай багц хуулиар байгуулагдан ажиллаж буй Шүүхийн ёс зүйн хороог танилцуулж, шүүгчийн ёс зүйн маргааныг шийдвэрлэхэд тулгамдаж буй есөн асуудал байгааг харуулж шийдвэрлэх арга замыг санал болгоно. Дараа нь, эдгээр тулгамдсан асуудлыг үүсгэж буй шүүгчийн сахилгын Монгол загварыг бусад улсын загвартай харьцуулах болно.
Түлхүүр үг
шүүгч, шүүгчийн ёс зүйн зөрчил, шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ёс зүйн хороо, Шүүгчийн ёс зүйн материаллаг хэм хэмжээний давхардал
Бичигдсэн огноо
2016-05-16
Хуудсын тоо
30
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2020-08-06
Товч мэдээлэл үзсэн
2991
Бүрэн эхээр нь үзсэн
174
Эшлэлийн тоо
45
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Мөнхсайхан “Монгол улс дахь шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” (2016), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/726
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх