Бүтээлийн нэр
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хохирсон хүүхдүүд, хэргийн шийдвэрлэлт
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Эрүүгийн эрх зүй, Хүүхдийн эрх
Бүтээлийн товч
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу тус Комисс нь бүрэн эрхийнхээ хүрээнд мөн зүйлийн 13.2.1-д заасны дагуу хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээллээр хангах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг болно.

Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр хамгаалагдсан хүүхдийн эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд судалгаа хийж байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын хэмжээнд өсвөр үеийнхний БЗДХ-ын өвчлөл, өсвөр насны охидын төрөлт, үр хөндөлт, ураг зулбалт, эх хүүхдийн эндэгдэл болон хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг, нөхөн үржихүйн эрхийн эсрэг гэмт хэргийн мэдээлэл зэргийг холбогдох байгууллагуудаас гаргуулан авч, тэдгээрт дүн шинжилгээ хийв.

Энэхүү дүн шинжилгээг Улсын Ерөнхий Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газраас тус тус ирүүлсэн мэдээлэлд үндэслэн гаргав.

Зорилтот бүлэг: 0-18 хүртлэх насны хүүхэд
Хамрах хүрээ: Улсын хэмжээнд
Цаг хугацааны хамаарал: 2018-2019 он
Уг дүн шинжилгээнд тоон мэдээлэлд харьцуулалт хийх аргыг хэрэглэв.
Түлхүүр үг
хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хохирсон хүүхдүүд
хүүхэдтэй холбоотой хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтийн байдал
Бичигдсэн огноо
2020-12-03
Хуудсын тоо
15
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2020-08-12
Товч мэдээлэл үзсэн
4238
Бүрэн эхээр нь үзсэн
179
Санал болгож буй эшлэлийн загвар
Хүний эрхийн Үндэсний Комисс “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хохирсон хүүхдүүд, хэргийн шийдвэрлэлт” (2020), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/754
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх