Бүтээлийн нэр
Монгол улс дахь шүүхийн захиргааны загвар: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Зохиогч
Одонхүүгийн Мөнхсайхан
Ганпүрэвийн Цагаанбаяр
Ж.Алтансүх
Тэмдэглэл
Уг судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Уг судалгаа нь гурван бүлэгтэй.
Нэгдүгээр бүлэгт эрх зүйт ёс, хараат бус шүүх төлөвшсөн улсуудад хэрэгждэг шүүхийн захиргааны гурван загварыг товч харьцуулсан: (1) Хойд Европын загвар; (2) Өмнөд Европын загвар; (3) Хууль зүйн яамны загвар. Эдгээр загвар тус бүрийн жишээ болгон Швед, Франц, Чех улсууд дахь шүүхийн захиргааг судалж найман элемент хэрхэн хэрэгждэг вэ гэдгийг Хавсралт 1, 2, 3-т буй лавлагаагаар үзүүлсэн. Энэ бүлэгт шүүхийн захиргааны нийтлэг чиг үүрэг юу вэ, эдгээр чиг үүргийг шүүхийн захиргааны гурван загварт хэрхэн хуваарилсан бэ, Монгол Улстай төстэй загвар бүхий улсуудад шүүхийн зөвлөлөө хэрхэн бүрдүүлдэг вэ, шүүхийн зөвлөл ямар чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлдэг вэ гэсэн асуултуудад хариулсан.
Хоёрдугаар бүлэгт Монгол Улс дахь шүүхийн захиргааны загварыг шүүхийн захиргааг судлах найман элементийн дагуу шинжилсэн. Үүний тулд эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн тогтолцоонд шүүх эрх мэдэл ямар байр суурь эзэлдэг, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал хэрхэн баталгаажсан талаар товч тодорхойлсон. Мөн, нэгдүгээр бүлэгт хийсэн харьцуулсан судалгаанд тулгуурлан ШЕЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүн, чиг үүрэг, бүрэн эрхийг судалж үнэлсэн. Түүнчлэн, энэ бүлэгт онцлон шүүхийн төсөв, шүүгчийн шалгаруулалт, шүүгчийн гүйцэтгэлийн үнэлгээ, шүүгчийн сахилга гэсэн сэдвийн хүрээнд гарч буй зарим тулгамдсан асуудлыг тодорхойлж, цааш хийх судалгааны чиглэлийг гаргасан.
Гуравдугаар бүлэгт Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилчид шүүхийн захиргааны шинэчлэл, өнөөгийн байдлыг хэрхэн үнэлж байгааг судалсан. Шүүхийн захиргааг судлах найман элемент нь Монгол Улсад хэрхэн хэрэгжиж байгааг шүүгчид болон шүүхийн захиргаан ажилтнуудын дунд явуулсан санал асуулгад тулгуурлан гаргаж ирсэн: (1) шүүгчийн хараат бус байдал; (2) шүүхийн зөвлөлийн бүрэлдэхүүн, бүтэц, бүрэн эрх; (3) шүүх эрх мэдлийн талаарх бодлого; (4) шүүхийн менежмент; (5) шүүхийн төсөв; (6) шүүгчийн шалгаруулалт; (7) шүүгчийн гүйцэтгэлийн үнэлгээ, (8) шүүгчийн сахилга. Энэ судалгааны хүрээнд 215 шүүгч болон шүүхийн захиргааны ажилтан (шүүхийн тамгын газрын дарга, шүүхийн зохион байгуулагч, шүүгчийн туслах)-аас шүүхийн захиргааны талаарх санал асуулга авсан.

Түлхүүр үг
шүүх, шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа, шүүхийн захиргааны загвар, Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн захиргааны Өмнөд Европын загвар, шүүхийн захиргааны Хойд Европын загвар, шүүгчийн шалгаруулалт, шүүхийн төсөв, шүүгчийн гүйцэтгэлийн үнэлгээ, шүүгчийн сахилга
Бичигдсэн огноо
2015-06-12
Хуудсын тоо
195
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-09-01
Товч мэдээлэл үзсэн
3718
Бүрэн эхээр нь үзсэн
174
Эшлэлийн тоо
320
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Мөнхсайхан
Г.Цагаанбаяр
Ж.Алтансүх
“Монгол улс дахь шүүхийн захиргааны загвар: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” (2015), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/766
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !