Бүтээлийн нэр
Монгол Улсад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь
Зохиогч
Нээлттэй Нийгэм Форум
Н.Лүндэндорж, Ч.Өнөрбаяр, М.Батсуурь
Тэмдэглэл
Энэ судалгааны ажлыг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн. Судалгааг бүрэн эхээр нь ННФ-ын forum.mn сайтаас давхар үзэх боломжтой.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Шүүхийн хараат бус байдал гэсэн ойлголт хоёр талтай. Нэг талаас хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн оролцоо, нөлөөлөл, далд хяналтаас шүүх эрх мэдэл ангижирсан байхыг ойлгох бөгөөд үүнийг шүүхийн бие даасан байдал гэж нэрлэдэг. Энэ бол шүүхийн хараат бус байдлын суурь нөхцөл мөн. Хоёрдугаарт, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгч гагцхүү хуульд захирагдан шийдвэрээ гаргах албаны болон хувийн бэлтгэл хангагдсан байхыг мөн хэлнэ.
Шүүгч төрийн өндөр албан тушаалтан, шүүхийн удирдлага, хамт олноос төдийгүй өөрийн төрөл төрөгсөд, найз нөхөд, хамаатан садны нөлөөнд үл автах тал бүрийн баталгаа, хамгаалалт бүрэлдсэн ажлын байрны шаардлагад өөрийгөө бэлтгэсэн байна гэсэн үг юм. Үүнийг шүүгчийн албаны болон хувийн хараат бус байдал гэж нэрлэдэг.
Шүүхийн бие даасан байдал хангагдаагүй нөхцөлд шүүхийн байгууллага, түүний удирдлагаар дамжиж шүүгчийн хараат бус байдалд халддаг. Харин шүүх бие даасан байвал шүүгчид шууд нөлөөлөх оролдлого гардаг учраас шүүгчийг хамгаалах шаардлага үүсдэг. Энэ бол шүүхийн хараат бус байдлын дээрх хоёр талыг жигд хангах шаардлагын үндэслэл юм.
Шүүхийн хараат бус байдал алдагдахад хууль, шударга ёсыг эрх мэдэлтний дур зорго орлож, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, нийгмийн үнэт зүйл эвдэрдэг. Үүний улмаас хараат бус шүүхийн гадуур шударга ёс, ардчиллыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх, хамгаалах бололцоогүй болдог.
Хараат бус шүүхийг сайн хууль ч, чадварлаг засаг ч орлодоггүй. Харин хараат бус шүүх хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийгхариуцлагатай байлгаж, хууль, шударга ёсны ноёрхлыг тогтоодог. Энэ өнцгөөс харвал өнөөдөр Монгол Улсад хараат бус шүүхийг тогтоох нь эн тэргүүний чухал асуудал болоод байна.
Монгол Улсын шүүх эрх мэдлийн өмнө олон асуудал хуримтлагдсан байна. Тухайлбал, (1) Шүүх эрх мэдэл бусад эрх мэдэлтэй хяналт, тэнцвэртэй болж чадаагүй байна.3 (2) Шүүх бие даасан, шүүгч хараат бус байх нөхцөлийг хангаж, хамгаалсан шүүхийн эрх зүй бүрэлдээгүй байна. (3) Шүүхийн хүний нөөц, түүний чадвар4, хариуцлагын хомсдол бий болсон байна. (4) Шүүх, хуулийн байгууллагын тогтолцооны зөрчилт байдал5 нь шүүхийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлж байна. (5) Шүүх эрх мэдлийн төсвийн хомсдол нь шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг алдагдуулж байна. (6) Ерөнхий шүүгч нарт ногдуулсан захиргааны чиг үүрэг нь шүүгчийн хараат бус байдлыг шүүх дотроосоо алдагдуулахад хүрсэн байна. (7) Шүүхийн шинэтгэлийн үйл явц саарч, үр дүн илт хангалтгүй байна.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Нээлттэй Нийгэм Форумын Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэх арга замын талаарх энэхүү бодлогын судалгааг гүйцэтгэлээ. Энэ судалгаагаар Монгол Улсад хараат бус шүүхийг тогтооход нэн тэргүүнд шаардлагатай ямар өөрчлөлт хүлээгдэж байгааг (1) шүүх эрх мэдлийг бусад эрх мэдэлтэй хяналт, тэнцвэртэй болгох, (2) шүүгчийн албаны хараат бус байдлыг хангах, (3) шүүгчийн хувийн хараат бус байдал, хариуцлагыг дээшлүүлэх гэсэн 3 үндсэн багц асуудлын хүрээнд судалж, зөвлөмж боловсрууллаа. Санал, зөвлөмжүүд нь Монгол Улсад хараат бус шүүхийг тогтоох талаарх судлаачдын үзэл бодол, итгэл үнэмшил, судалгааны үр дүнгээс урган гарсан нэг л хувилбар юм. Тунгаан болгооно уу.

Түлхүүр үг
шүүх эрх мэдлийг бусад эрх мэдэлтэй хяналт, тэнцвэртэй болгох, шүүгчийн албаны хараат бус байдлыг хангах, шүүгчийн хувийн хараат бус байдал, хариуцлагыг дээшлүүлэх
Бичигдсэн огноо
2010-06-12
Хуудсын тоо
110
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-10-12
Товч мэдээлэл үзсэн
3529
Бүрэн эхээр нь үзсэн
150
Эшлэлийн тоо
155
Санал болгож буй эшлэлийн загвар
Нээлттэй Нийгэм Форум
Н.Лүндэндорж, Ч.Өнөрбаяр, М.Батсуурь
“Монгол Улсад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” (2010), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/800
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
legal talk+ №03 – Цэц шинэчлэгдэх үү?
1 day ago
"Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал - 2021
1 day ago
Special Ep4: УИХ-ын 2023 оны Хавар, Намрын ээлжит чуулганаар ямар хуулиуд хэлэлцэгдэж байна вэ?
1 day ago
Special Ep3: ChatGPT хуулийн салбарт
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Мэргэжлийн хариуцлагын даатгалаас бусад тохиолдолд даатгалын гэрээ нь бизнес эрхлэгчийн мөрдвөл зохих хэм хэмжээг зөрчсөний улмаас бий болох хохирлоос сэргийлэх агуулгатай байх боломжгүй
2024-04-25
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ба байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ
2024-04-19
-
Гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнд хууль сануулж, өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцно
2024-04-08
-
Judilogy
2024-04-22 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Tsogoo Lkhagva
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
2024-04-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Пүрвээгийн Баттулга, Болор-Эрдэнийн Төрболд
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-04-16 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Alternative NGO
2024-04-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2024-04-10 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Зоригтбаатарын Ганзориг, Мөнхтөмөр Маралмаа, Баттөрийн Мягмарсүрэн, Нээлттэй Нийгэм Форум, Равданбямбын Оюундэлгэр, Бат-Эрдэм Төрбат
2024-04-10 Судалгааны тайландуудаж байна ! -
Лхамсүрэнгийн Отгонбаяр
2024-04-08 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тунгалагсайхан Болор-эрдэнэ
2024-04-08 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !