Бүтээлийн нэр
Авлига, албан тушаалын гэмт хэргийн мэдээллэгчийн /Шүгэл үлээгчийн/ эрхийг хамгаалах нь
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Сэдэв сонгосон үндэслэл: Дэлхийн Олон улсын байгууллага нь жил бүр дэлхийн улс орнуудын авлигын ил тод байдлын талаар судалж, улс тус бүрээр индекслэсэн байдлаас үзэхэд /авлигын үзүүлэлт, Corruption Perceptions Index/ 1999 онд Монгол Улс нь 100 гаруй улсаас 43-т байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоон үзүүлэлт өөрчлөгдсөөр байгаа билээ. Тухайлбал: 2012 онд 36 оноогоор 85, 2013 онд 38 оноогоор 99, 2014 онд 39 оноогоор 99, 2015 онд 39 оноогоор 176 орноос 72, 2016 онд 38 оноогоор 87, 2017 онд 36 оноогоор 89, 2018 онд 37 оноогоор 93, 2019 онд 35 оноогоор 115-д жагссан нь авлигын үзүүлэлт өсөж, улмаар уг гэмт хэргийн нөхцөл байдал ноцтой болж байгааг харуулж байна.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг бага, авлигын индек зарим орнуудын жишгээс харахад мэдээллэгчийн эрхийг хамгаалсан эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан байх бөгөөд манай улсад энэ талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй бөгөөд гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд энэ талаар талаар мар нэгэн зохицуулалт байхгүй бөгөөд эрх зүйн орчныг бий болгох хэрэгцээ шаардлага байна.

Судлагааны ажлын зорилго: Манай орны мэдээллэгчийн /шүгэл үлээгчийн/ хэрэгцээ шаардлагын тодорхой болгож, тэдний эрхийг нь хамгаалах эрх зүйн орчныг бий болгохын тулд гадаадын зарим орнуудын эрх зүйн хэм хэмжээ, сайн жишиг зэргийг судалж өөрийн улсын онцлог тохирсон, өнөө үед хамгийн тохиромжтойг олж тогтоох нь энэхүү судалгааны ажлын зорилт болно.

Дээрх зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн судаллаа.
a) Шүүмжлэгчийн талаарх ойлголтыг судлах;
b) Олон улсын эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтыг судлах;
c) Гадаадын зарим улс орнуудын сайн жишиг, эрх зүйн зохицуулалтыг судлах;
d) Монголын шүүмжлэгчидэд тулгамдаж буй зарим асуудлыг судлаж, шийдлийг ирэлхийлэх

Мэдээллэх /шүгэл үлээх/ нь маш өндөр эрсдэлтэй бөгөөд нийгэм мэдээлэлсэн /шүгэл үлээсэн/ хүнд сөргөөр хандаж байгаа нь нууц биш. Үүнийг таслан зогсоох хамгийн сайн арга бол мэдээллэгчийг /шүгэл үлээгчдийг/ хуулиар хамгаалах явдал юм. Дэлхийн ихэнх оронд Мэдээллэгчийг /шүгэл үлэгчийг/ хамгаалах хуультай бөгөөд манай улсад гэрч хохирогчийн хамгаалах хууль байгаа хэдий ч яг мэдээллэгчид шүгэл үлээгчид/ зориулсан, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах хууль шаардлагатай байна. Иймд энэхүү судалгааны ажлаараа Монгол Улсад мэдээллэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хэрхэн хамгаалж байна, тэдний эрх хууль ёсны ашиг сонирхолыг гадны орнуудад хэрхэн хамгаалдаг, ямар ямар үр дүнтэй аргуудыг хэрхэн хэрэглэж байгаа талаар судлаж, саналаа илэрхийлэхийг зорилоо.
Түлхүүр үг
Авлига, албан тушаалын гэмт хэрэг, мэдээллэгч, мэдээллэгчийн эрх, үүрэг, шүгэл үлээгч, шүгэл үлээлтийн талаарх Европын Комиссын гарын авлага, шүгэл үлээлтийн талаарх эрх зүйн зохицуулалт
Бичигдсэн огноо
2020-09-04
Хуудсын тоо
61
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2020-10-26
Товч мэдээлэл үзсэн
3988
Бүрэн эхээр нь үзсэн
67
Эшлэлийн тоо
78
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Сумъяабазар “Авлига, албан тушаалын гэмт хэргийн мэдээллэгчийн /Шүгэл үлээгчийн/ эрхийг хамгаалах нь” (2020), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/807
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх