Олон холбох үг орсон хуулийн заалтыг ойлгоход бэрх, ээдрээтэй болж, салаа утгаар тайлбарлагдан буруу хэрэглэснээс хуульчдын дунд багагүй маргаан үүсдэг. Ялангуяа “ба”, “буюу”, “эсхүл” зэрэг холбох үгс болон таслал (,)-ын хэрэглээг хууль зүйн техникийн хувьд нэг мөр болгоогүйгээс хуулийн бичвэрт салаа утгатай, ойлгомжгүй, тодорхойгүй байдал үүсдэг тул тэдгээрийг хэл зүйн утга, үүрэг талаас нь жигдлэх нь даруй шийдвэрлэвэл зохих асуудлын нэг болжээ.
Иймд тус өгүүлэлд Эрүүгийн хууль, Иргэний хуулийн тодорхой зүйл, заалтууд дахь зарим холбох үгийн алдаатай хэрэглээ болон Монгол Улсын Үндсэн хууль дахь “буюу”-ийн буруу хэрэглээг тус тус жишээ баримттайгаар хэл шинжлэлийн эх сурвалжуудыг үндэс болгон харьцуулан судлахын зэрэгцээ хуулийн хэл найруулгад туслах үгсийн зөв зохист хэрэглээг анхаарч, хууль зүйн оновчтой техник, аргыг бий болгох, шүүхийн хэл шинжлэлийг хөгжүүлэх талаар авч үзсэн болно.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Ганбаатарын Батцэцэг Эрхтний донорын эрх зүйн зохицуулалт
Мөнхбаяр Ванчигмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл
Мандах Батчимэг Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах асуудал
Мандах Батчимэг ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ, ГЭРЭЭ ЦУЦЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ
Цэнджавын Амарсанаа ХҮНИЙ УДМЫН САН БУЮУ ГЕНЕТИКИЙН ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ