1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин гурав болон дөчин дөрөвдүгээр зүйлд уг итгэл хүлээлгэх асуудлыг хуульчилсан. Үүнээс хойш нийт 14 Засгийн газар байгуулагдсанаас ердөө хоёр нь л бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байжээ. Нэг парламентын бүрэн эрхийн хугацаанд дөрвөн Засгийн газар солигдож байсан тохиолдол ч гарч байв. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа 4 жил боловч одоогоор Монгол Улсын Засгийн газрын дундаж бүрэн эрхийн хугацаа 1.8 жил байгаа нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлогыг тасралтгүй тууштай хэрэгжүүлэх, үр дүнг нь үзэх боломжгүй болгож, иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулж байгаа юм. Иймээс 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндсэн дөрвөн чиглэлийн нэг нь гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх байсан.
Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд олон улсын чиг хандлага, жишиг зохицуулалтуудыг өөрийн орны тулгамдсан асуудал, эрх зүйн зохицуулалттай харьцуулсан судалгаа, шинжилгээний ажил шаардлагатай. Энэхүү илтгэлээр Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх талаар онолын асуудлыг судалж, ХБНГУ болон Польш, Унгар, Чех зэрэг пост социалист орнуудын зохицуулалтуудыг судалан, сайн туршлага бүхий зохицуулалтуудыг илрүүлэх замаар МУҮХ-ийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр орсон зохицуулалтуудад дүн шинжилгээ хийж, дотоодын эрх зүйн тулгамдсан асуудлыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход чиглэсэн дүгнэлт, санал боловсруулахыг зорилоо.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Ганбаатарын Батцэцэг Эрхтний донорын эрх зүйн зохицуулалт
Мөнхбаяр Ванчигмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл
Мандах Батчимэг Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах асуудал
Мандах Батчимэг ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ, ГЭРЭЭ ЦУЦЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ
Цэнджавын Амарсанаа ХҮНИЙ УДМЫН САН БУЮУ ГЕНЕТИКИЙН ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ