Бүтээлийн нэр
ЭРХ ЗҮЙН СОЦИОЛОГИЙН ОНОЛ БА ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААН
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ
Бүтээлийн товч
ХХ зуунаас өмнөх эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн явцад хууль шинжлэх ухааны онолын чиг хандлагуудын нэг хэсэг нь эрх зүй, түүний үнэт зүйлийг хийсвэр сэтгэлгээтэй, нөгөө хэсэг нь норматив хэм хэмжээтэй холбон тайлбарлаж, жам ёсны эрх болон позитив эрхийг сөргүүлэн тавьж байсан билээ. Иймд хууль зүйн шинжлэх ухааныг хэт хийсвэрлэсэн, эсхүл хэт хэлбэрдсэн сэтгэлгээнээс ангижруулж, эрх зүйд плюрализмын үүднээс хандах, улмаар эрх зүйн хийсвэр зарчим, ойлголтыг бодитой, зөв ойлгож танин мэдэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн онол бол эрх зүйн социологийн онол юм.

Эрх зүйн социологийн онол нь реалист онолын нөлөөгөөр нэг талаас ерөнхий социологийн хүрээнд эрх зүйн үзэл баримтлал бий болох замаар, нөгөө талаас хууль зүйн шинжлэх ухаанд социологийн ойлголт, арга зүйг хэрэглэсэний үр дүнд ХХ зууны эхэнд үүсч бүрэлдэн тогтсон юм. Энэхүү онол нь реалист онолын нэгэн адил онол - арга зүйн хувьд прагматизмд үндэслэгдэн бий болсон бөгөөд эрх зүйг нийгмийн үзэгдлүүдтэй холбож, түүний хөгжил, бодит үйлчлэл, үр нөлөөг эмперик түвшинд тайлбарлан судалдагаараа жам ёсны эрхийн онол, хууль зүйн позитивизмаас онцлог ялгагдаатай юм. Эрх зүйн социологийн онолыг Герман, Австри, Франц, Орос, Америкийн социологийн болон хууль зүйн шинжлэх ухааны төлөөлөгчид хөгжүүлсэн тул социологийн онолын чиг хандлагыг дараахи чиг хандлагаар авч үзэж болно. Үүнд:
1. Амьд эрх зүйн онол
2. Институционалист социологийн чиг хандлага
3. Социологийн сэтгэл зүйн чиг хандлага

“Амьд эрх зүйн онол” –ын төлөөлөгчид болох Е. Эрлих, Г. Канторович, Г. Зинцхеймер нар нь эрх зүйн социологийн онолын хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн болно.
Түлхүүр үг
Эрх зүйн социологийн онол, реалист онолын нөлөө, Амьд эрх зүйн онол, Институционалист социологийн чиг хандлага, Социологийн сэтгэл зүйн чиг хандлага
Бичигдсэн огноо
2013
Хуудсын тоо
5
Хэл
Монгол
Үнэ
3000 төгрөг
Бүтээл
Байршуулсан огноо
2021-02-03
Товч мэдээлэл үзсэн
699
Бүрэн эхээр нь үзсэн
12
Эшлэлийн тоо
5
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn