XYII-XYIII зууны ардчилсан хувьсгалын үр дүнд XYIII зууны сүүлч XIX зууны эхэн үеэс Европын орнуудын эрх зүйн тогтолцоонд өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Ялангуяа эдийн засгийн харилцааны зохицуулалттай холбоотой хувийн эрх зүйн тогтолцоо өөрчлөгдөж, позитив эрхээр иргэний нийгмийн үндсэн зарчмууд хамгаалагдан хэрэгжих болсноор жам ёсны эрхийг шүүмжилсэн хууль зүйн позитивизм үүсэх нөхцлийг бүрдүүлсэн байна.
Хууль зүйн позитивизм нь XIX зууны эхний хагаст Европт үүссэн. Хууль зүйн позитивизмыг үндэслэгчид нь аналитик чиг хандлагыг баримтлагчид болох Английн Д.Остин /1790-1859/, Германы К.Бергбом, П.Лабанд, Францын А.Эсмен нар болно. Эдгээр сэтгэгчдээс И.Бентамын /1748-1832/ үзэл санааг баримтлагч Английн Д.Остиныг хууль зүйн позитивизмын эцэг гэж нэрлэдэг.
Хууль зүйн позитивизм нь жам ёсны эрхийн онолыг шүүмжлэн гарч ирсэн позитив эрх зүйн философийн чиг хандлага болно. Хууль зүйн позитивизм нь юмс үзэгдэлд хандах хандлага арга зүйн хувьд позитив философитой ижил төсөөтэй байдаг.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Ганбаатарын Батцэцэг Эрхтний донорын эрх зүйн зохицуулалт
Мөнхбаяр Ванчигмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл
Мандах Батчимэг Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах асуудал
Мандах Батчимэг ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ, ГЭРЭЭ ЦУЦЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ
Цэнджавын Амарсанаа ХҮНИЙ УДМЫН САН БУЮУ ГЕНЕТИКИЙН ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ