Бүтээлийн нэр
Эрх зүйн реалист онол: Онол-арга зүйн асуудал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрх зүйн онол & Философи
Бүтээлийн товч
Товч агуулга: Эрх зүйн шинжлэх ухааныг формаль - догматик сэтгэлгээнээс ангижруулсан эрх зүйн реалист онолын агуулга, арга зүйн онцлог, ач холбогдлыг авч үзлээ.

Удиртгал
Эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн явцад хийсвэр догматик сэтгэлгээ удаан хугацаагаар ноёрхож байсан юм. Хийсвэр догматик сэтгэлгээг шүүмжлэн, формализмд тулгуурласан позитив онол үүсч хөгжсөн боловч эрх зүйд хандах хандлага төдийлэн “зөв”, “шударга” эрх зүйд хүрэх онол – арга зүйг гаргаж чадаагүй байв. Энэ үед эрх зүйн шинжлэх ухааныг формаль – догматик сэтгэлгээнээс ангижруулах үндсийг Рудольф фон Иеринг тавьсанаар эрх зүйн реалист онол үүссэн. Эрх зүйн реалист онол үүсч хөгжсөнөөр эрх зүйн сэтгэлгээнд эрс өөрчлөлт гарч, эрх зүйн үнэт зүйлийг үнэлэх үнэлэмж илүү тодорхой бодитой болсон сайн талтай. Мөн эрх зүй нь нийгмийн үзэгдлүүдтэй салшгүй холбоотой болохыг хүлээн зөвшөөрч, хуульчдын бүтээлч үйл ажиллагаа, хууль зүйн практик, хууль зүйн техинкт ач холбогдол өгөх болов. Ингэснээр төрийн хууль бүтээх монополь эрхийг үгүйсгэгдэж, эрх зүйн шинжлэх ухаанд плюрализм хөгжих үндэс тавигдсан юм.

Эрх зүйн реалист онолын үүсэл: ХIX зууны сүүлчээр Бентамын эмперик утилитаризмын зарчимд тулгуурлан хууль зүйн позитивизм, шинэкантч эрх зүйн философийн эсрэг Рудольф фон Иеринг (1818-1892) өөрийн үзэл онолыг гаргаж, түүнийгээ “реалист онол” хэмээн нэрлэснээр реалист онолын эх үндэс тавигджээ.

Рудольф фон Иеринг: “Байгалийн аливаа өөрчлөлт нь өмнөх өөрчлөлтийн үр дагавар байдаг учраас байгальд шалтгаангүй үр дагавар гэж үгүй. Иймд байгальд учир шалтгааны хууль үйлчилдэг. Харин нийгэмд зорилгогүй үйлдэл гэж байдаггүй. Хүн ямар нэгэн зорилгод хүрэхийн тулд өөрийн материаллаг болон материаллаг бус ашиг сонирхлын үүднээс нийгмийн олон талт үйл ажиллагаанд орлцдог. Иймд хүний үйлдэл, үйл ажиллагааны үндэс нь ашиг сонирхол. Энэ үндсэнд нийгэм нь янз бүрийн ашиг сонирхолтой хүмүүсийн социаль бүлэглэлийн холбооны нэгдэл бөгөөд нийгмийн харилцаа нь зүй ёсны хуулинд үндэслэгддэг” гэжээ.

Ийнхүү эрх зүйн сэтгэлгээнд анх удаа эрх зүйг нийгмийн үзэгдлүүдээс ангид, формаль – догматик сэтгэлгээний үүднээс авч үздэг үзэл санааг шүүмжлэн, эрх зүйн нийгмийн шинжийг тодорхойлон, эрх зүйд “зөв”, “бодитой” хандах хандлагыг бий болгожээ.
Түлхүүр үг
Ашиг сонирхол, эрх зүй, эрх зүйн үнэт зүйл, хууль зүйн практик, хууль зүйн техник.
Бичигдсэн огноо
2015-12-17
Хуудсын тоо
6
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-02-03
Товч мэдээлэл үзсэн
6083
Бүрэн эхээр нь үзсэн
59
Эшлэлийн тоо
9
Санал болгож буй эшлэлийн загвар
Х.Сэлэнгэ “Эрх зүйн реалист онол: Онол-арга зүйн асуудал” (2015), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/873
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх