Бүтээлийн нэр
Ашигт малтмал эрэх ба ашигт малтмал хайх тухай ойлголт: уул уурхайн ба хууль зүйн шинжлэх ухааны үүднээс
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Ашигт малтмал
Бүтээлийн товч
Манай улсын хувьд эрх зүйн зохицуулалт талаас өнгөц харвал АНУ-ын хандлагыг баримталдаг буюу эрэл ба хайгуулын ажлыг хамтатган Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалттай. Гэвч их сургуулиудад зааж буй болон уул уурхайн салбарт эрэл –хайгуулын ажлыг гүйцэтгэж буй байгууллага, тэгдээрийн тайланг үндэслэвэл илүүтэй ЗХУ-н хандлагыг баримталдаг мэт харагдана.

Ашигт малтмалын эрэх ба хайх ажлууд нь тусдаа үе шат, арга, аргачлал бүхий ажиллагаанууд бөгөөд эдгээрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, тодруулбал, сөрөг нөлөөлөл нь эрс өөр юм. Гэвч манай улсын Ашигт малтмалын тухай хуулинд ийнхүү ашигт малтмалыг эрэх ба хайх ажиллагааг нийлүүлээд хайгуулын ажил гэж нэрлэн, хайгуулын ажлын тусгай зөвшөөрөл гэж ойлгож байгаа нь иргэдийг төөрөгдүүлж эрэл, хайгуулын ажлын аль ч үе шатанд байгаль орчинд нөлөө үзүүлэх, сөрөг нөлөө бүхий ажиллагаа явагддаг гэх ташаа буюу явцуу ойлголтыг өгч байна.
Түлхүүр үг
Ашигт малтмал, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын эрэл ба хайгуул, хайгуулын ажил.
Бичигдсэн огноо
2017-12-22
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-02-17
Товч мэдээлэл үзсэн
2880
Бүрэн эхээр нь үзсэн
59
Эшлэлийн тоо
16
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Мягмардорж “Ашигт малтмал эрэх ба ашигт малтмал хайх тухай ойлголт: уул уурхайн ба хууль зүйн шинжлэх ухааны үүднээс” (2017), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/876
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх