Бүтээлийн нэр
Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй хууль тогтоомжийн дүн шинжилгээ
Зохиогч
Болдхуягийн Пүрэвсүрэн
Л.Галбаатар О.Төрболд
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Глобал Интернэшнл төвийн "Олон Улсын хэм хэмжээнд нийцсэн хуулиар дамжуулан олон нийтийн мэдээлэлтэй байх эрхийг дэмжих нь" төслийн хүрээнд гүйцэтгэв.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д Монгол Улсын иргэн төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална гэж заасан. Үүнтэй холбоотойгоор, 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, 2004 онд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг тус тус Монгол Улсын Их хурлаас баталсан.
Эдгээр хуулийн зохицуулалт, хэрэгжилтийн байдалд Глоб Интернэшнл төвөөс 2006 онд “Төрийн нууц ба мэдээллийн эрх чөлөө” сэдэвт судалгаа хийж, “Монголд энгийн иргэдийн мэдээлэл олж авах эрх туйлын хязгаарлагдмал байна. Төрийн нууцтай холбоотой хуулиудаар олон нийтийн ашиг сонирхол, тэдний санаа зовоосон мэдээллийг үндэслэлгүй нууцалж байна. Иргэдэд нээлттэй байх ёстой энгийн мэдээллийг ч төрийн нууцын халхавч дор нууцалж байгаа нь харагдав. Мэдээлэлтэй байх эрх бүх иргэнд адил тэгш үйлчлэхгүй байна. Төрийн нууцтай холбоотой хуулиуд нь орчин үеийн хөгжлийн шаардлагад нийцэхгүй, ардчилал, хүний эрхийн мөн чанар, зарчмуудад харшилж байгаа тул нэн даруй өөрчлөх шаардлагатай байна” гэж дүгнэжээ.
Үүнээс хойш, Монгол Улсын Их хурлаас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төрийн болон албаны нууцын тухай хууль баталж, 1995 оны Төрийн нууцын тухай хууль, 2004 оны Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг тус тус 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосон. Мөн Монгол Улсын Их хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Төрийн бүх шатны байгууллагын удирдлагын манлайллыг дээшлүүлэх, бүх нийтийн оролцоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангасан ил тод, хариуцлагатай засаглалыг үндэсний болон орон нутгийн түвшинд бүрдүүлнэ” гэж, 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.6.4.5-д “Хэвлэл мэдээллийн байгууллагад хуулиар хориглоогүй мэдээллийг эрэн сурвалжилж олж авах, нийгэмд түгээхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэж, 2016 оны 51 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 2.1.8-т “иргэний мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан хуулийн хэрэгжилтийг хангах...”, 4.1.8.1-д “хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлэл олж авах, түгээх эрхийг баталгаажуулах”, 4.1.2.6-д заасан “өргөдөл, гомдол, мэдээлэл өгөх ил тод, нээлттэй суваг ажиллуулах, өргөдөл, гомдол, мэдээллийг цахим хэлбэрээр гаргах, шийдвэрлэх, хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэх” гэж тус тус заасан.
Иймд төрийн нууцын шинэ хууль болон бусад хууль тогтоомжийг шинжлэн судлах замаар, Глоб Интернэшнл төвөөс 2006 онд хийсэн “Төрийн нууц ба мэдээллийн эрх чөлөө” сэдэвт судалгааны дүгнэлтэд дурдсан асуудал өөрчлөгдсөн эсэхийг дүгнэх, цаашид мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй төрийн нууцтай холбоотой хууль тогтоомжийн зохицуулалтыг өөрчлөх шаардлага бий эсэхийг тодорхойлох шаардлагатай байна.

Түлхүүр үг
Мэдээлэлтэй байх эрх, Мэдээллийн ил тод байдал, Төрийн нууц, мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээлэл, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль
Бичигдсэн огноо
2019-11-19
Хуудсын тоо
40
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-03-02
Товч мэдээлэл үзсэн
4631
Бүрэн эхээр нь үзсэн
180
Эшлэлийн тоо
37
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Пүрэвсүрэн
Л.Галбаатар О.Төрболд
“Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй хууль тогтоомжийн дүн шинжилгээ” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/881
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !