Бүтээлийн нэр
Олон улсын эрх зүй дэх “хүний эрх” ба “олон улсын хүмүүнлэгийн эрх зүй ” (Харьцуулсан судалгаа)
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Олон Улсын нийтийн эрх зүй
Бүтээлийн товч
Эдүгээгийн эрин үе нь хүн төрөлхтөний хөгжилд гүн гүнзгий өөрчлөлт гарсан үе. Улс орнуудын харилцаа гүнзгийрэн хөгжихийн хэрээр нийгэм, улс төр, эдийн засаг төдийгүй хүний эрх, хүмүүнлэгийн салбарт ч хамтран ажиллах нөхцөл шаардлага нэгэнт бий болсон гэдэгтээ хэн ч санал зөрөхгүй биз хэмээн энэхүү бичиглэлээ эхлэхийг урьтал болгосонгүй. Гагцхүү эдгээр хувьсал өөрчлөлт, хамтын ажиллагааны хөдөлгөгч нь “ХҮН” бөгөөд тэдгээрийн эрхийг хамгаалах асуудлыг олон улсын эрх зүйн хүний эрхийн олон улсын эрх зүй болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн салбарт хэрхэн авч үзэж байгааг тодруулахыг зорилоо.
Өнөөдөр дээрх хоёр салбар эрх зүйн нийтлэг болон ялгаатай зохицуулалтыг гаргаж судлаж олны хүртээл болгосон судалгаа нэн ховор бөгөөд тодорхой нөхцөл байдал хэм хэмжээг хэрэглэх асуудал бүрхэг хэвээр байна.
Дээрх зорилгыг хүний эрхийн олон улсын эрх зүй болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн салбарын харилцан хамаарлын талаарх судлаачдын байр суурь, өнөөгийн түвшин авч үзэж буй байдал болон цаашдын чиг хандлагыг тодорхойлох үүднээс хүний эрхийн олон улсын эрх зүй, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн төсөөтэй болон ялгаатай шинжийг тодруулах нь эдгээр салбар эрх зүйн хэм хэмжээг зөв зохистой хэрэглэх хүрээ, орон зайг тодорхойлох төдийгүй хууль зүйн сургалтанд цаашид ялгамжтай шинж чанарыг тодруулан судлах ач холбогдолтой
Түлхүүр үг
хүний эрхийн олон улсын эрх зүй, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, Женевийн конвенц, Гаагийн конвенц
Бичигдсэн огноо
2002-05-02
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-04-01
Товч мэдээлэл үзсэн
3286
Бүрэн эхээр нь үзсэн
191
Санал болгож буй эшлэлийн загвар
В.Оюумаа М.Уянга “Олон улсын эрх зүй дэх “хүний эрх” ба “олон улсын хүмүүнлэгийн эрх зүй ” (Харьцуулсан судалгаа)” (2002), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/912
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх