Бүтээлийн нэр
Хэвлэлийн эрх чөлөөний тайлан
Тэмдэглэл
Тус тайланг Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр хэвлэв.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 36 дахь чуулганаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг гурав дахь удаагаа дүгнэн хэлэлцэв. Тус чуулганыг 2020 оны 5 дугаар сарын 4-ноос 15-ны өдөр товлосон байсан хэдий ч дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас ийнхүү хойшилж, цахимаар явагдсан юм. Харамсалтай нь, үзэл бодлоо, илэрхийлэх эрх чөлөөний талаар НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн өмнөх хуралдаанаас өгсөн найман зөвлөмж хэрэгжээгүй бөгөөд энэ удаа Хүний Эрхийн Зөвлөлөөс Монгол улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд нэр төр гутаахтай холбоотой хэргийг Эрүүгийн хуулиас хасах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн халдлагыг хараат бусаар мөрдөн шалгах нөхцөлийг баталгаажуулах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, хувь хүний нууцаа хамгаалуулах эрхийг хөхиүлэн дэмжиж, өгөгдөл хамгаалах үр дүнтэй хууль тогтоомж батлах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэтийн хэрэглээнд тогтоосон хязгаарлалтыг цуцлах талаар шаардлагатай хүчин чармайлт гаргах зэрэг зөвлөмж нэмж өгсөнийг УИХ болон Засгийн газар хэрэгжүүлнэ хэмээн найдаж байна.

2020 онд УИХ-ын, мөн орон нутгийн сонгууль явагдсан. Өнгөрсөн жил УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаа хууль, эрх зүйн шинэлэг орчинд явагдсанаараа онцлог байв. Учир нь, 2015 онд нэгтгээд байсан сонгуулийн хуулийг 2020 онд өөрчилж, Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг тус тусын хуулиар явуулахаар болсон. Гэсэн хэдий ч эдгээр хуулиудад сэтгүүл зүйн үйл ажиллагаанд халтай зүйл заалтууд хэвээр үлдсэн бөгөөд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд хуулийн хатуу хязгаарлалт бүхий нөхцөл дор сонгуулийн мэдээ сурвалжилга бэлтгэв.
Түлхүүр үг
Хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчил, хэвлэн нийтлэх эрх, сэтгүүлчийн аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн эрх зүй, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө
Бичигдсэн огноо
2021-01-22
Хуудсын тоо
54
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-05-06
Товч мэдээлэл үзсэн
2773
Бүрэн эхээр нь үзсэн
46
Эшлэлийн тоо
25
Санал болгож буй эшлэлийн загвар
Л.Галбаатар М.Оюунхорол Б.Пүрэвсүрэн Г.төв Б.Онон Ц.Лхагвасүрэн “Хэвлэлийн эрх чөлөөний тайлан” (2021), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/952
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх