Бүтээлийн нэр
ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ХАНДЛАГА
Хамтран зохиогчид
Б.Хулан
Тэмдэглэл
Зохиогч Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын дээд сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн Олон улсын харилцааны М1-410 бүлгийн оюутан Б.Хулан өөрийн бакалаврын дипломын ажлын хүрээнд хийсэн судалгааны ажилд тулгуурлан бичсэн.
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл
Бүтээлийн товч
Олон улсын энхийг сахиулах ажиллагаа гэдэг нь олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоох, түүний хор уршгийг арилгах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн дагуу Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг үндэслэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын, эсхүл бүс нутгийн холбогдох олон улсын байгууллага, хэсэг бүлэг улс орнуудын эвсэл, тэдгээрийн нэгдсэн зохион байгуулалтын дор явагдаж байгаа энх тайвны төлөөх олон үндэстний үйл ажиллагаа юм.
Монгол Улс хүйтэн дайны дараа Зөвлөлтийн хараат байдлаас гарч, өөрийн гэсэн гадаад бодлого “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр дипломат эрх чөлөөгөө эдлэх боломжоо бататгасан. Энэ бодлогын хүрээнд Орос, Хятадын Монголд үзүүлэх нөлөөг тэнцвэржүүлж, бусад ардчилсан улсуудтай харилцаа холбоогоо өргөжүүлсэн. Монголын зэвсэгт хүчин, Нэгдсэн Үндэстэний Байгууллагын энхийг сахиулах ажиллагааг гуравдагч хөршийн бодлогоо дэмжин оролцох болсон. Монгол Улс Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцоотой байснаараа дэлхийн улс орнуудтай хоёр болон олон талт цэргийн харилцааг эрс нэмэгдүүлэх, байр суурь, нэр хүндийг нь нэмэгдүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, гадаад, батлан хамгаалахын бие даасан бодлогыг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд цэргийн шинэчлэлийг хурдасгах ач холбогдолтой.
Иймд олон улсын түвшинд энхийг дэмжих ажиллагаанд баримталж буй бодлого чиг хандлагыг цаг алдалгүй мэдэрч судалж байх нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын гадаад бодлогын нэн чухал судлагдахуун гэж үзэж дараах байдлаар судлахыг зорилоо.
Түлхүүр үг
Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаа, гуравдагч хөршийн бодлого, энх тайван аюулгүй байдал, улс төр-дипломатын арга, энхийг сахиулагчид, бүс нутгийн олон улсын байгууллага
Бичигдсэн огноо
2021/05/10
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2021-05-15
Товч мэдээлэл үзсэн
349
Бүрэн эхээр нь үзсэн
5
Эшлэлийн тоо
18
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn