Бүтээлийн нэр
ЗАХИРГААНЫ АКТЫН БИЕЛЭЛТИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ
Бүтээлийн товч
Монгол улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д (2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйл) Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх талаар зохицуулсан бөгөөд шүүгч захирамж гаргаж, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхээр заасан байна. Захирааны актыг түдгэлзүүлэхийн гол тулгуур санаа нь маргаан бүхий захиргааны акт, өөрөөр хэлбэл иргэнд үүрэг хүлээлгэсэн, эсхүл эрхийг нь хязгаарласан захиргааны актын биелэлтийг түр зогсооход оршино. Учир нь захиргааны актыг гаргаж байгаа байгууллага тодорхой зорилго, чиг үүрэгтэй байдаг. Захиргааны байгууллагаас гаргасан акт нь биелж байж уг зорилгодоо хүрэх боломжтой байна. Тиймээс захиргааны актыг түдгэлзүүлэхийн тулд урьдчилсан дөрвөн нөхцөл хангасан байхыг шаарддаг байна. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх заалтын хуулийн хэрэглээний асуудлыг энэ илтгэлээр хөндсөн болно.
Түлхүүр үг
Захиргааны эрх зүй,
Захиргааны акт,
Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх,
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх нөхцөл
Бичигдсэн огноо
2015.03.26
Байршуулсан огноо
2016-10-24