Бүтээлийн нэр
Итгэл эвдэх замаар хөрөнгөжихийн эсрэг иргэний эрх зүйн хамгаалалт
Тэмдэглэл
“Шүүх эрх мэдэл” эмхтгэлийн 2014 оны №4-т нийтлэгдсэн.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдан гарснаар эрх зүйн шинэтгэлийн хүрээнд олон хууль тогтоомж, эрх зүйн акт шинээр батлагдсан. Эрх зүйн шинэтгэлийн гол зорилтуудын нэг нь зах зээлийн харилцааны гол шинж болох гэрээ, хэлцлийн тогтвортой байдлыг хангах явдал гэж үздэг билээ. Өөрөөр хэлбэл зах зээлийн харилцаанд оролцогч талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцлийн зорилго нь түүнээс үүссэн үр дагавартай зөрчилдөж байгаа тохиолдолд хуулиар тэдгээрийг хооронд нь нийцүүлэх шаардлага гарч ирдэг. Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангахад Иргэний хуулийг 1994, 2002 онуудад шинэчлэн баталж иргэн, эдийн засгийн чиглэлийн суурь харилцааг тодорхой хэмжээнд зохицуулж ирсэн билээ. Тухайлбал, 2002 онд батлагдсан Иргэний хуульд шинэ төрлийн иргэний эрх зүйн хамгаалалтын арга хэлбэр, гэрээний олон төрлийг зохицуулсан хэм хэмжээ тусгагдсан нь манай улсын эдийн засгийн харилцаанд тодорхой үүрэг гүйцэтгэж байна. Гэсэн хэдий ч иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын зөрчигдсөн зрхийг сэргээх асуудал нь нэг мөр хэвшээгүй, тодорхой бус, хангалттай хамгаалалт байхгүй байгаа нь дээр дурдсан "зах зээлийн харилцаан дахь гэрээ, хэлцлүүдийн тогтвортой байдал"-ыг хангах эрх зүйн шинэтгэлийн гол зорилтод нийцэхгүй байна.

Бид нийгмийн харилцаанд оролцохдоо хоорондоо тохиролцсон, хэлэлцсэн бүхнийг гэрээний хэлбэрт оруулан баталгаажуулдаггүй учир хэлбэржээгүй хэлцэл (non-contract or informal agreements)-ийг хэрэглэх явдал ихээхэн гардаг . Энэхүү хэлбэржээгүй хэлцэл нь шүүхэд нотлоход хүндрэлтэй, эрсдэл өндөртэй тохиролцоо боловч нөгөө талаар бизнесийн болон иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хувьд гэрээ байгуулахтай холбогдон гарах зардал, цаг хугацааг хэмнэх зэрэг сайн талтай байдаг. Ийм төрлийн хэлцлүүд нь бизнесийн тогтвортой харилцаа, нэр хүнд зэрэг эрх зүйн бус арга хэрэгслээр (institutional strategies) баталгаажиж , тухайн соёл иргэншлийн үнэт зүйл, мэдээллийн сүлжээ зэрэг нийгмийн болон техникийн шинжтэй хүчин зүйлүүдээр хамгаалагддаг гэж үздэг
Түлхүүр үг
non-contract or informal agreements, итгэл эвдэх, иргэний эрх зүйн хамгаалалт, Хэлцлийн хэлбэржээгүй байдал буюу хууль ёсны "гэрээ"
Бичигдсэн огноо
2014-04-02
Хуудсын тоо
6
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-06-28
Товч мэдээлэл үзсэн
2595
Бүрэн эхээр нь үзсэн
59
Эшлэлийн тоо
24
Санал болгож буй эшлэлийн загвар
Ж.Оюунтунгалаг “Итгэл эвдэх замаар хөрөнгөжихийн эсрэг иргэний эрх зүйн хамгаалалт” (2014), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/993
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх