Өмгөөллийн “Кэй И Партнерс ХХН” legaldata.mn-ний хэрэглэгч байгууллага боллоо

1 year ago

Банк санхүүгийн салбарт мэргэшсэн, тэргүүлэх хуулийн фирмүүдийн нэг Өмгөөллийн “Кэй И Партнерс” ХХН нь legaldata.mn-ний хэрэглэгч байгууллага болж, ажилчиддаа Легал датагийн Алтан багцын үйлчилгээнд хамрууллаа.

legaldata.mn нь технологийн давуу талтай уялдуулан хуульчдын эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгохыг зорин ажиллаж байна. Манай “Легал дата Про” судалгааны бүтээл болон шүүхийн шийдвэрийн нэгдсэн хайлтын систем нь хуулийн фирмүүд судалгаа, шүүхийн практикт тулгуурласан чанартай, мэргэжлийн өндөр түвшний хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэхэд нь туслах болно.

Түүнчлэн, хуулийн фирмүүд legaldata.mn-тэй дараах байдлаар хамтран ажиллах боломжтой:

  • Байгууллага болон өмгөөлөгчдийнхөө профайл танилцуулгыг (өмгөөллийн чиглэл,мэргэшиж буй салбар, ажилласан томоохон хэргүүд, өмгөөлөгчид г.м) Легал датад байршуулах, сурталчлах;
  • Эрхлэн гаргасан ном, товхимол болон видео сургалт, хичээл байршуулах, борлуулах;
  • Эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт хамтран зохион байгуулах; шууд дамжуулах, хурлын постерууд түгээж сурталчлах, бичлэг байршуулах;
  • Ажилтнууддаа Легал датагийн багцын үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр худалдан авах;
  • Хамтран ажиллагч байгууллагаар өөрийн нэр, логогоо Легал датагийн нүүр хуудаст байршуулах, сурталчлуулах;
  • Легал датагаас эрхлэн гаргаж байгаа LegalTalks подкастад хуулийн фирмийн төлөөлөл оролцож, хууль, эрх зүйн тодорхой сэдвээр ярилцах.