"Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь" сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо

1 year ago

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачилж, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Улсын Дээд шүүхийн дэргэдэх  Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, “Легал дата” эрдэм шинжилгээ, судалгааны цахим сантай хамтран зохион байгуулсан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны сүүлийн шат өнөөдөр зохион байгуулагдлаа.

Монгол Улсын захиргааны процессын эрх зүйн салбарт тулгамдсан асуудлыг нээн илрүүлэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор зохион байгуулагдсан тус уралдааны сүүлийн  шалгаруулалтад 8 илтгэлийг хэлэлцүүлж, шилдгүүдийг шалгаруулан, шагнал гардуулав.

Уралдааны сүүлийн шатны шалгаруулалтын дүнгээр:

Тэргүүн байр- Д.Мягмарсүрэн, YUN CHANEUN / Сэдэв: Дуусгавар болсон Захиргааны актад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх: харьцуулсан судалгаа/

Дэд байр-С.Цэрэндолгор, Д.Бямба-Од / Сэдэв: Хүрээлэн байгаа орчны асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ойлголтын плюрализм ба нэхэмжлэл гаргах этгээдийн зохицуулалтыг боловсронгуй болгох нь/,

Гутгаар байр- Т.Баясгалан, Ж.Гантуяа /Сэдэв: Улсын Дээд шүүхээс гаргасан захиргааны актыг захиргааны хэргийн шүүхээс хянах эрх зүйн зохицуулалтын зарим асуудал/ тус тус шалгарлаа.