Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн “Легал дата” ХХК нар Хамтран ажиллах гэрээ байгууллаа

1 year ago

2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг болон “Легал дата” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Баттулга нар Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

Хамтран ажиллах гэрээний хүрээнд:

-Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг Монгол төр, эрх зүй сэтгүүл, тус хүрээлэнгээс хийсэн эрдэм шинжилгээний, судалгааны бүтээл, шүүхийн шийдвэрийн хураангуйг legaldata.mn байршуулах;

-Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт, семинар, хэлэлцүүлэг зэргийг хамтран зохион байгуулахаар болов.