С.Цэрэндолгор: Гэм хорын эрх зүй дэх дуализм (Орчуулга)

1 year ago

С.Цэрэндолгор: Гэм хорын эрх зүй дэх дуализм (Орчуулга) 

Энэхүү өгүүллийг зохиогч Гуидо Калабреси, Спенсер Смит нар нь гэм хорын эрх зүйг хоёр талт шинжтэй гэж буюу дуализмын үүднээс авч үзэж, тийнхүү үзэж буй үндэслэлээ тайлбарлажээ. Тодруулбал, нэг талаас гэм хорын эрх зүй нь гэм хор, түүнийг нөхөн төлүүлэх явдал мөн. Энэ нь гэм хорын хувийн эрх зүйн шинж (англ. private side - өөрөөр "дотоод шинж" гэсэн ч болно) болно. Шүүхүүд ч ихэнхдээ үүнийг анхаардаг. Нөгөө талаас, гэм хорын эрх зүй нь гэм хор учрахаас урьдчилан сэргийлэх буюу нийгмийн зохицуулалтын хэрэгцээг хангах явдал юм. Энэ нь гэм хорын нийтийн эрх зүйн шинж (англ. public side - өөрөөр "гадаад шинж" гэж болно) болно.

Тус өгүүлэл (эсээ)-ийг АНУ-ын Хоёрдугаар тойргийн Давж заалдах шатны шүүхийн ахлах шүүгч, Йелийн Хууль зүйн сургуулийн Стерлингийн болон эмерит профессор, мэргэжлийн хичээлийн лекцийн багш Гуидо Калабреси, АНУ-ын Хууль зүйн яамны Рилл хөтөлбөрийн оролцогч Спенсер Смит нар хамтран бичсэн бөгөөд Харвардын их сургуулийн Хууль зүйн сургуулиас эрхлэн гаргадаг “Harvard Law Review” сэтгүүлийн 135 дугаар цуврал болох 2022 оны Хоёрдугаар сарын №4 дугаарт нийтлэгдсэн. Өгүүллийг гагцхүү эрдэм шинжилгээний зорилгоор орчуулсан болно.

Легал дата