Үндсэн хуулийн цэц Шүүхийн сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл гаргагч сахилгын хэргийн оролцогч биш байх, сахилгын хэрэг шалгах ажиллагааг хаалттай явуулах нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх гэж байна
2 years ago

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5, 102 дугаар зүйлийн 102.1, 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан байна. Үндсэн хуулийн цэцээс уг мэдээллийн дагуу Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, улмаар маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9.30 цагаас хийхээр товлосон тухай мэдээлжээ.
Тодруулбал, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдаж, мөн оны 3 дугаар сарын 01-ээс хэрэгжиж байгаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-д “Сахилгын зөрчилд холбогдох шүүгч /цаашид "холбогдох шүүгч" гэх/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сахилгын хэргийн оролцогч гэнэ”, 105 дугаар зүйлийн 105.8-д “Сахилгын хэрэг шалгах ажиллагаа сахилгын хэргийн оролцогчоос бусад этгээдэд хаалттай байна” гэж заажээ.
Өмнө нь үйлчилж байсан эрх зүйн зохицуулалтын уламжлалаар бол шүүгчийн сахилга, ёс зүйн зөрчлийн талаар өргөдөл, мэдээлэл гаргагч нь сахилгын хэргийн оролцогч болж, хуралдаанд оролцох, тайлбар, хүсэлт гаргах, холбогдох шийдвэрт гомдол гаргах зэрэг оролцогчийн эрхийг эдэлдэг байсан.
Тэгвэл дагаж мөрдөж буй Монгол Улсын шүүхийн тухай хуулиар энэ байдлыг халж Шүүхийн сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл гаргач нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрт гомдол гаргах эрхтэй бөгөөд харин сахилгын хэргийн хуралдаанд ажиглагчаар оролцох боломжтой байхаар зохицуулсан.
Иргэний гаргасан мэдээлэл нийтэд ил тавигдаагүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хуулийн аль заалтыг ямар үндэслэлээр зөрчсөн гэж маргаж байгаа нь тодорхойгүй байна.
Судлаач П.Баярцэцэгийн ярилцлагаас үзвэл Үндсэн хуулийн цэц энэ оны Дөрөвдүгээр сарын 04-ний өдөр гаргасан 43 дугаар тогтоолоор “Шүүхийн тухай хуулийн дээрх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан тэгш байдлын зарчим болон хууль зүйн туслалцаа авах, төр түүний байгууллагаас хууль ёсоор хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хийх, хүлээн авах эрхийг хөндсөн агуулгыг илэрхийлэхгүй ба нийтлэг зохицуулалт байна. Хэрэг маргааны онцлогоос нь хамааруулан хянан шийдвэрлэх хэлбэр, үе шат, журмыг ялгамжтай тогтоох боломжтой ба сахилгын хэргийн мөн чанар, түүний бусад хэргээс ялгагдах онцлогийг харгалзан хууль тогтоогчоос ийнхүү тогтоосон нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна” гэж үзэн маргаан үүсгэхээс татгалзаж байсан байна.
Легал дата
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !