Оюуны-Инноваци ТББ – Монгол Улсын Засгийн газрын хамтарсан АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн хууль зүйн магистрын /LL.M/ хөтөлбөрийн тэтгэлэг зарлагдлаа

1 year ago

АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн хууль зүйн магистрын /LL.M/ хөтөлбөр
Оюуны-Инноваци ТББМонгол Улсын Засгийн газрын хамтарсан тэтгэлэг зарлагдлаа.
 
Дэлхийн шилдэг арван их сургуульд багтдаг АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн Хууль Зүйн Сургуульд (The University of Chicago Law School) хууль зүйн магистрын /LL.M/ хөтөлбөрт суралцуулах “Оюуны-Инноваци” ТББ болон Монгол Улсын Засгийн газрын хамтарсан 2023-2024 оны тэтгэлэгийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
 
Магистрын нэг жилийн хөтөлбөрийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг оруулсан 100%-ийн тэтгэлэг юм.
 
Чикагогийн Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн магистрын хөтөлбөрийн талаарх мэдээллийг https://www.law.uchicago.edu/llm үзэж танилцана уу.
 
Тэтгэлэгийн сонгон шалгаруулалтад оролцох иргэн дараахь шаардлагыг хангасан байна:
-Хууль зүйн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, голч дүн (3.0) ба түүнээс дээш байх;
-Англи хэлний түвшин TOEFL 104, IELTS 7.5 оноо ба дээш байх;
-Магистрын хөтөлбөрийг төгссөний дараа Монгол Улсын төрийн байгууллагад ажиллах боломжтой байх (Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулна).
 
Бусад элсэх журам, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэдгээрт тавигдах шаардлага, суралцах өргөдөл гаргахтай холбоотой дэлгэрэнгүй заавар, мэдээллийг https://www.law.uchicago.edu/llm/apply авах боломжтой.
 
Материал хүлээн авах хугацаа хоёр үр шаттай. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл доорхийг цахимаар хүргүүлнэ:
-Electronic application
-Resume
-Personal Statement
 
2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бусад холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр хүргүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.law.uchicago.edu/llm/dates танилцана уу.