"Лега дата" программ хангамжийн цахим их дэлгүүр "Mindgoliа" арга хэмжээнд оролцлоо
1 year ago
Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ)- наас төрийн программ хангамжийн худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гаргаж, үргүй зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний программ хангамжийн их дэлгүүр "Mindgolia" системийг өнөөдөр /2022.12.20/ нээлтээ.
Тус платформыг ашиглаж эхэлснээр дотоодын компаниудын хөгжүүлсэн системийг дотоод, гадаадын олон байгууллага шууд ашиглах боломжийг нээх, тендер зарлаж программ захиалдаг тогтолцоог халах, цаг хугацааг бодитоор хэмнэх, төсвийн хэмнэлтийг бий болгох, системүүдийн харилцан уялдааг хангах, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зэрэг давуу байдлыг төрд бий болгох юм.
Нээлтийн ажиллагааны үеэр Шадар сайд С.Амарсайхан "Энэхүү платформыг нэвтрүүлснээр төрийн байгууллага төсвийн хөрөнгөөр мэдээллийн технологи, программ хангамжийн худалдан авалт хийхдээ нэн тэргүүнд дотоодын компаниудынхаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах боломжийг бүрдүүлж буйгаараа чухал ач холбогдолтой” хэмээв.
Тус системд одоогийн байдлаар 100 гаруй компанийн 180 орчим бүтээгдэхүүн байршсан ба өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Монгол инженерүүдийн оюун ухаанаар бүтсэн программ хангамжийн их дэлгүүрээс өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнийг сонгоход энэ систем туслах юм байна.
Энэхүү системд Легал датагийн бүтээгдэхүүний танилцуулга байршсан бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Mindgolia" системийн нээлтийн үеэр legaldata.mn-тэй танилцаж, мэдээлэл авлаа.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
legal talk+ №03 – Цэц шинэчлэгдэх үү?
1 day ago
"Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал - 2021
1 day ago
Special Ep4: УИХ-ын 2023 оны Хавар, Намрын ээлжит чуулганаар ямар хуулиуд хэлэлцэгдэж байна вэ?
1 day ago
Special Ep3: ChatGPT хуулийн салбарт
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Мэргэжлийн хариуцлагын даатгалаас бусад тохиолдолд даатгалын гэрээ нь бизнес эрхлэгчийн мөрдвөл зохих хэм хэмжээг зөрчсөний улмаас бий болох хохирлоос сэргийлэх агуулгатай байх боломжгүй
2024-04-25
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ба байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ
2024-04-19
-
Гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнд хууль сануулж, өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцно
2024-04-08
-
Judilogy
2024-04-22 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Tsogoo Lkhagva
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
2024-04-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Пүрвээгийн Баттулга, Болор-Эрдэнийн Төрболд
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-04-16 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Alternative NGO
2024-04-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2024-04-10 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Зоригтбаатарын Ганзориг, Мөнхтөмөр Маралмаа, Баттөрийн Мягмарсүрэн, Нээлттэй Нийгэм Форум, Равданбямбын Оюундэлгэр, Бат-Эрдэм Төрбат
2024-04-10 Судалгааны тайландуудаж байна ! -
Лхамсүрэнгийн Отгонбаяр
2024-04-08 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тунгалагсайхан Болор-эрдэнэ
2024-04-08 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !