Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны дүн гарлаа

1 year ago

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит “Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал: тулгамдсан асуудал” сэдэвт судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны дүн гарлаа.

Уралдааны эцсийн шатны шалгаруулалтын дүнгээр судлаачийн хэсэгт:

Тэргүүн байрт: Р.Оюундэлгэр:Улсын Дээд шүүхийн хууль тайлбарлах бүрэн эрхийг Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалын үүднээс шинжлэх нь

 Дэд байрт: С.Цэрэндолгор, О.Төрболд: “Үндсэн хуулийн “оршил”-ын хууль зүйн хүчин чадал, түүний Үндсэн хуулийн үндсэн бүтцэд эзлэх байр суурь

 Гутгаар байрт: О.Энххүслэн, Х.Гэрэлчимэг: “Үндсэн хуулийн цэц субъектив эрхийг хамгаалах нь”

 Тусгай байрт: А.Бодьбилэг: “Үндсэн хуулийн Үндсэн бүтцийн онолын чиг үүрэг”,

 Тусгай байрт: Х.Буянбат: “Монгол Улсын Үндсэн хуулийн эдийн засгийн суурь үзэл баримтлал нь хүнд үеийг даван гарах гарц болох нь”

Оюутны хэсэгт:

Тэргүүн байрт: Б.Ариунзаяа:Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулгыг Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн хянах асуудал: харьцуулсан судалгаа

 Дэд байрт: Т.Эмүжин: “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад тавигдах агуулгын хязгаарлалт – Үндсэн хуулийн цэцийн хяналтын хүрээ”

 Гутгаар байрт: Т.Билгүүн, Т.Биндэръяа: “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн шүүх хянах нь: Хяналтыг хүрээг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх боломж, чиг хандлага”

 Тусгай байрт: Б.Билгүүн: “Төрийн өрийн бодлого ба Үндсэн хуулийн үзэл баримтлал”

 Тусгай байрт: Б.Сонор, Б.Билгүүн: “Үндсэн хуулийн цэц шүүхийн шийдвэрийг хянах шалгуур ба түүний хүрээ” байрт тус тус шалгарлаа.