#ШинэТовчоон №02 - “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар

3 years ago

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн Хууль зүй, дотоод хэргийн яам, МҮОНР-тай хамтран явуулдаг хууль зүйн сурталчилгааны “Шинэ товчоон” нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байгаа билээ.

Хоёр дахь дугаараар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн талаар иргэдэд эрх зүйн боловсрол олгох зорилгоор бэлтгэн хүргэв.

Энэхүү дугаараар:

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн байгууллагын хэрэгжүүлэх эрх, үүрэг;
  • Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах, төлбөрийн хувь хэмжээг тогтоох;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримтлах техникийн ерөнхий шаардлага;
  • Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм;
  • Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг;
  • Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага;
  • Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж замын хөдөлгөөнд оролцох;
  • Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл авах боломжтой.

Сонсох линк:

Legaldata: https://legaldata.mn/news/23

Castbox: https://bit.ly/2R7fSSf  

Anchor: https://bit.ly/2Ffr3Wy

Mplus: https://bit.ly/3jZj1Qr

Youtube: https://www.youtube.com/watch?v=cqNBAuU0W44

Google: https://rb.gy/cn6xkm