"Монголын Арбитрын өдөр - 2023" Олон Улсын хурлын бүртгэл эхэллээ

9 months ago

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр болон “Легал дата” ХХК хамтран Монгол Улсад анх удаа “Монголын арбитрын өдөр – 2023” олон улсын хурлыг 2023 оны 8 сарын 24-ний Пүрэв гарагт МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.

Та тус арга хэмжээнд оролцохоор бүртгүүлэх бол доорх линкээр нэвтрэн МҮХАҮТ-ын гишүүн бол гишүүний эрхээрээ, гишүүн биш бол "Гишүүн бусаар нэвтрэх" товчийг дарж "Монголын арбитрын өдөр - 2023" арга хэмжээг сонгон байгууллага эсхүл хувь хүн гэсэн хоёр сонголтоос сонголтоо хийн бүртгүүлээрэй.

👉 https://mongolchamber.us18.list-manage.com/track/click...

🔷 Бүртгэлийн хураамж 280 мянган төгрөг ба таныг бүртгүүлсний дараагаар хураамж тушаах дансны мэдээллийг холбогдон хүргүүлэх болно. Хурлын хураамжид үдээс өмнө, үдээс хойш цайны завсарлага, өдөр болон оройн буффе хоол, хурлын дараах нетворкинг хийх хүлээн авалтын зардал багтсан.

🔷 Хурлын дэлгэрэнгүй хөтөлбөрийг та бүхэнд удахгүй хүргэх болно. МОНГОЛЫН АРБИТРЫН ӨДӨР – 2023 арга хэмжээний үеэр оролцогч та бусадтай нетворкинг үүсгэх, өөрийн байгууллагыг сурталчлах, спонсор, эсхүл дэмжигч байгууллагаар оролцох ховор боломжийг бүү алдаарай.

🔷 Та спонсор байгууллагаар оролцох бол хурлын хэвлэх материал болон оролцогчдын мандат дээр таны байгууллагын лого хэвлэгдэж олон нийтэд хүрч буй мэдээллийн сувгаар дурдана, мөн спонсор байгууллагын танилцуулга хийх хэсгийг хурлын зааланд гаргахаас гадна хурлын өмнө, дараа, цайны завсарлагын үеэр байгууллагын видео танилцуулгыг дэлгэцээр үзүүлэх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг мэйл /info@arbitr.mn/ эсхүл утсаар /70111545/ холбогдон авна уу.