Судалгааны семинар болно

7 months ago

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхим, "Оюуны-Инноваци" ТББ-тай хамтран 14 дэх судалгааны семинарыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү судалгааны семинар нь Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлийн сэдвээр сонирхдог судлаач, хуульчдын дунд хэлэлцүүлэг, шүүмж өрнүүлэх замаар судалгааны чанар, ач холбогдлыг сайжруулах зорилготойгоороо онцлог юм.
 
"Монгол Улс дахь Аудитын дээд байгууллагын бие даасан байдлыг сайжруулах нь: Аудитын дээд байгууллагын загварын харьцуулалт" сэдвээр илтгэл 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 09:30 цагаас Монгол Улсын Их сургуулийн Номын сангийн 402 тоот болно. Судалгааны семинарт оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэхийг хүсвэл доорх энэ формсыг бөглөнө үү.