“Монгол Улс дахь аудитын дээд байгууллагын удирдлагын хараат бус байдлыг сайжруулах нь” сэдэвт судалгааны семинар зохион боллоо

7 months ago

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхим, "Оюуны-Инноваци" ТББ-тай хамтран 14 дэх судалгааны семинарыг “Монгол Улс дахь аудитын дээд байгууллагын удирдлагын хараат бус байдлыг сайжруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

“Аудитын дээд байгууллагын загвар ба бие даасан байдал”, “Монгол Улс дахь төрийн аудитын дээд байгууллага”, “Аудитын шүүхийн загварын сайн туршлага”, Ерөнхий аудиторын загварын сайн туршлага”, “Аудитын зөвлөлийн загварын сайн туршлага” гэсэн 5 сэдвийн хүрээнд судлаачид судалгааны явцын үр дүнг танилцууллаа.

Уг семинарт аудитын дээд байгууллагын үе үеийн төлөөлөл, эрдэмтэн судлаач, шүүгч, хуульч, өмгөөлөгч нар оролцож аудитын дээд байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх талаар өөрсдийн саналыг хэлэв. Тухайлбал,  Мэргэшсэн аудитор бэлтгэх, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах; Монгол Улсын онцлогт тохирсон аудитын тогтолцоо, загварыг бий болгох, улс төрөөс хараат бус байх; Ерөнхий аудиторын томилгооны хувьд нэр дэвшүүлэх процесс тодорхой, олон талын төлөөлөл, зөвшилцөлд үндэслэсэн байхыг онцлов.