Хууль зүйн доктор Б.Дөлгөөний "Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал" сэдэвт видео хичээл байршлаа

7 months ago

Энэхүү хичээл нь захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлалыг тодорхой кэйс ажиллах замаар ойлгомжтой, тайлбарлахыг зорьсон болно. Мөн захиргааны эрх зүйн бодлого бодоход анхаарвал зохих зүйлс болон захиргааны эрх зүйн онолын чухал ойлголтуудын талаар “шигтгээ” хэлбэрээр танилцуулснаараа, уг хичээлийг үзэх үзэгчдийн онолын мэдлэгийг бэхжүүлэх зорилготой юм.

Захиргааны эрх зүйн бодлого бодох дараалал

 I хэсэг. Бодит байдлыг тодорхойлох

II хэсэг. Захиргааны эрх зүйн журмаар шийдвэрлэх эсэх

2.1. Нийтийн эрх зүйн маргаан байх

2.2. Үндсэн хуулийн цэцийн харьяалал мөн эсэх

2.3. Эрүүгийн хэргийн шүүхийн харьяалал мөн эсэх

2.4. Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх

III хэсэг. Захиргааны акт эрх зүйн шаардлага хангасан эсэх

     3.1. Формаль эрх зүйн шаардлага хангасан эсэх

     3.2. Материаллаг эрх зүйн шаардлага хангасан эсэх

IV хэсэг. Захиргааны актын алдааны эрх зүйн үр дагавар

Нэгдсэн дүгнэлт гэсэн хэсгээс бүрдэнэ

Хичээлийг дэлгэрэнгүй үзэх бол ЭНД дарж үзнэ үү.