Улсын дээд шүүхийн Тамгын газраас шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх уралдаан зарлалаа

7 months ago

Улсын дээд шүүхийн Тамгын газраас "Монгол Улс дахь шүүхийн практик судлалын өнөөгийн байдал, чиг хандлага" эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд "Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх уралдаан"-ыг зохион байгуулахаар боллоо.

Уралдааныг хууль зүйн салбарын алба хаагч, судлаачдын шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх мэдлэг, арга зүйг хөгжүүлэх, энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулж буй бөгөөд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачид оролцох боломжтой.

Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2023 оны 10 сарын 17 өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авах ба шалгарсан бүтээлийн эздэд урамшуулал олгоно.

Эх сурвалж: Улсын дээд шүүх