АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн хууль зүйн магистрын /LL.M/ хөтөлбөрийн тэтгэлэг зарлагдлаа

6 months ago

Дэлхийн шилдэг арван их сургуульд багтдаг АНУ-ын The University of Chicago Law School-д хууль зүйн магистрын /LL.M/ хөтөлбөрт суралцуулах Оюуны-Инноваци ТББ болон Монгол Улсын Засгийн газарын хамтарсан 2024-2025 оны тэтгэлэгийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
⚫️Магистрын нэг жилийн хөтөлбөрийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг оруулсан 100%-ийн тэтгэлэг юм.
⚫️Чикагогийн Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн магистрын хөтөлбөрийн талаарх мэдээллийг https://www.law.uchicago.edu/llm үзэж танилцана уу.
⚫️Элсэх журам, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэдгээрт тавигдах шаардлага, суралцах өргөдөл гаргахтай холбоотой дэлгэрэнгүй заавар, мэдээллийг https://www.law.uchicago.edu/llm/apply авах боломжтой.
⚫️Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.law.uchicago.edu/llm/dates холбоосоор Англи хэлээр танилцана уу.