Хууль зүйн магадлан шинжилгээ (Legal due diligence) сэдэвт видео хичээл байршлаа

6 months ago

LegalData.mn болон Fidelitas Partners хамтран "Хууль зүйн магадлан шинжилгээ (Legal due diligence)" сэдэвт видео хичээлийг бэлтгэлээ.

Энэхүү видео хичээлээр Хууль зүйн магадлан шинжилгээ хийхэд шалгах, боловсруулах баримт бичгийг хамрах хүрээг тодорхойлох, тус ажлыг гүйцэтгэх, тайлагнахад анхаарах асуудал болон Мэдээллийн технологийн салбарын төсөл, бүтээгдэхүүнийг магадлан шалгах онцлогийн талаар үзнэ.

Хичээлийн агуулга:
▪️Танилцуулга ▶️01:06
▪️Хууль зүйн магадлан шинжилгээний төрөл ▶️16:11
▪️Хууль зүйн магадлан шинжилгээ хийх, тайлагнах ▶️13:38
▪️Мэдээллийн технологийн салбарын төсөл, бүтээгдэхүүнийг магадлан шалгах онцлог ▶️16:10
▪️Хууль зүйн магадлан шинжилгээний тайлангийн хэрэглээ ▶️06:38

📌Хичээлийг үзсэнээр Магадлан шинжилгээний тайлан бэлдэхэд гаргуулах материалын нийтлэг жагсаалт, Тайлангийн загвар, бүтцийг татаж авах боломжтой.