Т.Алтангэрэл: "Үндсэн хуулийн эдийн засгийн агуулгыг хөгжүүлэх нь” сэдвээр оюутнуудад лекц уншлаа

6 months ago

Санхүү эдийн засгийн их сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг “Эрх зүй ба эдийн засаг” цуврал лекцийн хүрээнд “Легалдата” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Алтангэрэл  “Үндсэн хуулийн эдийн засгийн агуулгыг хөгжүүлэх нь” сэдвээр 2023.10.31-ний өдөр СЭЗИС-ийн оюутнуудад лекц уншлаа.

Тэрбээр “Үндсэн хуулийн эдийн засгийн агуулгыг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд дараах саналуудыг онцлов:

  1. Үндсэн хуульд эдийн засгийн тогтолцоог шууд тусгаагүй;
  2. "Хүмүүнлэг"-ийн эдийн засгийн агуулгыг харвал нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн тогтолцоо байх боломжтой байна. Учир нь, хүмүүнлэгийн агуулгад нийгмийн шударга ёс, нийгэм хамгааллын үзэл баримтлал багтана;
  3. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр урт хугацааны хөгжлийн бодлогыг (байгаль орчны хүчин зүйлийг баялгийн хуваарилалтад харгалзахыг) тусгаснаараа онцлог болсон;
  4. Төсвийн удирдлага, Засгийн газар зээлийн дээд хэмжээ, хяналт, хариулцлагыг Үндсэн хуулийн түвшинд тогтоох шаардлагатай;
  5. Өмчийн эрхийн сайн хамгаалал болон эдийн засгийн өсөлт хоер шууд хамааралтай байна гэлээ.

Лекцийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрх зүйн бакалаврын түвшиний оюутнуудад Легалдатагийн "Алтан багц"-ын эрх бэлэг болгон өгч, оюутнуудад амжилт хүслээ.