Зураач, зураасан зургийн зураач Б.Насанцэнгэлийн зургуудыг онлайнаар захиалан аваарай

1 month ago

Зураач, зураасан зургийн зураач Б.Насанцэнгэлийн бүтээлүүдийг Та бүхэнд танилцуулж байна.

1978 Улаанбаатар хотын Дүрслэх урлагийн дунд сургуулийг график зураачийн мэргэжлээр төгссөн.
1988 Монгол Улсын багшийн их сургуулийг уран зураачийн мэргэжлээр төгссөн.

Бие даасан үзэсгэлэнгүүд:

1991 "Хятад улс зураачийн нүдээр", Улаанбаатар хот
1999 "Хүн эрдэнэ-1", Улаанбаатар хот
2002 "Хүн эрдэнэ-2", Улаанбаатар хот
2005 "Монгол дугариг", Улаанбаатар хот
2009 "Хөх гурвалжин", Улаанбаатар хот
2018 Бие даасан үзэсгэлэн, Кванжу хот, Өмнөд Солонгос

Б.Насанцэнгэл нь 1983 оноос эхлэн дотоод гадаадын хамтарсан үзэсгэлэн, фестиваль, биенналиуд болон воркшопуудад тогтмол оролцсоор ирсэн. Түүний бүтээлүүд нь олон улсын ба Монголын томоохон галерей, музей болон хувь хүмүүсийн цуглуулгад байдаг төдийгүй Монголын Уран Зургийн галерейн сан хөмөргөд түүний хэд хэдэн бүтээл бий.

2010 оноос Олон улсын эмэгтэй зураачдын холбооны Монгол дахь тэргүүнээр ажиллаж байгаа ба Mонголынхоо зураачдыг олон улсад зохиогдож буй урлагийн арга хэмжээнүүдэд тогтмол оролцуулсаар ирсэн төдийгүй Монголдоо хэд хэдэн дүрслэх урлагийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан.

Хүслийг хангагч "Чандмана эрдэнэ" тамга

“Зуузай буюу дэгрээ-Өгөөдэй хааны тамга” тамга (зотон, акрилк) 

"Зоосон" тамга /зотон, акрилк/

"Ембүү" тамга /зотон, акрилк/

  • Албан тасалгаа, айл гэрийн интерьерт зохицно. Утга агуулга бэлгэдэл нь язгуурын гоё.
  • Интерьер, дизайндаа тааруулж хүссэн хэлбэрээр хэвтээ болон босоогоор цувуулж өлгөх боломжтой.
  • Захиалгаар өөр тамга хүссэн хэлбэр, хийцээрээ зуруулж болно.

Холбоо барих: 94940037