Төрийн аудитын байгууллагын хараат бус байдал ба Улсын Ерөнхий Аудиторын томилгоо сэдэвт хэлэлцүүлэг боллоо
1 month ago
Нээлттэй Нийгэм Форум, "Оюуны-инноваци", "Цогц хөгжлийн үндэсний төв" ТББ-уудтай хамтран “Төрийн аудитын байгууллагын хараат бус байдал ба Улсын Ерөнхий Аудиторын томилгоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
“Оюуны-инноваци” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболдын танилцуулсан “Ерөнхий аудиторын томилгоо” сэдэвт илтгэлд “Ерөнхий аудиторыг томилохдоо томилгооны хараат бус байдлыг хангалгүйгээр УИХ-ын дарга шууд нэр дэвшүүлж буй нь учир дутагдалтай. Сөрөг хүчинтэй зөвшилцөхгүйгээр эрх барьж буй нам дангаар ийнхүү шийдвэрлэж байгаа нь хараат бус байдал алдагдах эрсдэл үүсгэж байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Улсын Ерөнхий Аудитораар ажилласан таван хүнээс нэг нь л зургаан жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллажээ. Цаашид Улсын Ерөнхий Аудиторын томилгооны хараат бус байдлыг хангахын тулд УИХ дахь олонх, цөөнхийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах, түүнчлэн нээлттэй сонсгол хийж томилох нь зүйтэй" гэв.
Мөн "Үндэсний аудитын газрын дарга асан, Улсын Ерөнхий Аудитораар ажиллаж байсан Д.Занданбат нь өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 28-нд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн ч одоог болтол дараагийн томилгоо хийгдээгүй байна. Уг нь Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу ээлжит чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор Үндэсний аудитын газрын дарга, Улсын Ерөнхий Аудиторыг нөхөн томилох ёстой. Тус хуулийн 28.4-т Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, эсхүл хугацаанаас өмнө чөлөөлсөн, огцруулсан бол УИХ энэ хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторыг 30 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор нөхөн томилно гэсэн заалтыг зөрчиж байна" гэсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд болон судлаачдын зүгээс Үндэсний аудитын газар нь төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх бүрэн эрхтэй бөгөөд түүнчлэн сонгуулийн зардлын тайланд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага тул удирдлагыг хуулийн хугацаанд багтаан томилох шаардлагатайг онцолж байлаа.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
2024 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 day ago
legal talk+ №03 – Цэц шинэчлэгдэх үү?
1 week ago
"Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал - 2021
1 week ago
Special Ep4: УИХ-ын 2023 оны Хавар, Намрын ээлжит чуулганаар ямар хуулиуд хэлэлцэгдэж байна вэ?
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Мэргэжлийн хариуцлагын даатгалаас бусад тохиолдолд даатгалын гэрээ нь бизнес эрхлэгчийн мөрдвөл зохих хэм хэмжээг зөрчсөний улмаас бий болох хохирлоос сэргийлэх агуулгатай байх боломжгүй
2024-04-25
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ба байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ
2024-04-19
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-02 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-30 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-04-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-04-22 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Tsogoo Lkhagva
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
2024-04-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Пүрвээгийн Баттулга, Болор-Эрдэнийн Төрболд
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-04-16 Мэдээллийн хуудасдуудаж байна !