#legaldataScholarship: Сургалтын тэтгэлэг зарлагдлаа

1 week ago

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн Хууль Зүйн Сургууль болон “Легал дата”-ийн хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж буй бүтээлч, сурлага сайтай, манлайлагч суралцагчийг дэмжих зорилготой.

Тэтгэлэг хүлээн авагчийн тоо: Нэг оюутан

Тэтгэлгийн хэмжээ:  Нэг жилийн бакалаврын сургалтын төлбөр. Тэтгэлгийг суралцагчийн sisi дансанд байршуулна.

Тэтгэлгийн нөхцөл:  Тэтгэлгийг нэг суралцагчид нэг удаа олгоно.

Оюутанд тавигдах шаардлага:

  • МУИС-Хууль Зүйн Сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрийн суралцагч байх;
  • Сүүлийн 2 улирал дараалан 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан байх;
  • Өөр тэтгэлэгт хамрагдсан байгаа тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia системээс татаж авах/;
  • 2024-2025 оны хичээлийн жилд МУИС-Хууль Зүйн Сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрийн суралцагч болохыг баталгаажуулсан сургуулийн албан ёсны сургалтын цахим системээс авсан тодорхойлолт;
  • Сургалтын байгууллагын албан ёсны сургалтын цахим системээс авсан суралцагчийн сүүлийн 2 улирал дараалан 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй үнэлэгдсэн дүнгийн тодорхойлолт;
  • Намтар (CV);
  • Тэтгэлгийн Эсээ.

Эсээ бичихэд тавигдах шаардлага:

  • Бичвэрийн хэлбэр: А4, Times New Roman 11pt, мөр хоорондын зай 1.15
  • Дээд тал-2 см, Доод тал-2 см, Зүүн тал-2.5 см, Баруун тал-2 см
  • 1,000 хүртэл үгтэй байх
  • Эсэний агуулга: Өөрийн боловсролын болон ажил мэргэжлийн зорилго, яагаад хуулийн сургуульд суралцах болсон шалтгаан, өөрийн туршлага, нийгэмд оруулах өөрийн хувь нэмэр, санхүүгийн хувьд тэтгэлэг шаардлагатай байгаа шалтгаан, болон бусад өөрийн тухай онцлох зүйлс.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт хоёр үе шатаас бүрдэнэ:

I шат: Тэтгэлэг горилогчид материал болон эсээгээ pdf хэлбэрээр 2024 оны 6 дугаар  сарын 15-ны 00:00 цагийн дотор contact@legaldata.mn хаягаар ирүүлнэ. Легал датагаас бичиг баримтын бүрдүүлэлт, эсээний үнэлгээг хийж 3 суралцагчийг хураангуй жагсаалтад шалгаруулна.

II шат: Шалгарсан 3 тэтгэлэг горилогчтой МУИС-Хууль Зүйн Сургууль болон “Легал дата”-ийн хамтарсан зөвлөл ярилцлага хийж тэтгэлэг олгох 1 суралцагчийг 10 дугаар сарын 15-ны дотор шалгаруулна.

Хугацаа хожимдож ирүүлсэн материалыг хүлээн авахгүй.

Мэдээлэл авах: 94940037;  contact@legaldata.mn