#Шинэ товчоон №14 – Иргэний хууль дахь Зээлийн гэрээ

2 years ago

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн ХЗДХЯ, МҮОНР-тай хамтран явуулдаг хууль зүйн сурталчилгааны “Шинэ товчоон” нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байгаа билээ.

Энэ удаагийн дугаараар “Иргэний хууль дахь Зээлийн гэрээ”-ний талаар:

Гэрээ нь талуудын чин хүсэл зориг, тэгш эрх, харилцан тэнцвэрт байдлын үндсэн дээр байгуулагддаг тэдгээрийн хоорондын харилцан хамаарал бүхий үйлдлийн дарааллыг тусгайлан зохицуулах зориулалттай баримт бичиг юм. Иймд талууд гэрээ байгуулахдаа тэгш эрхтэйгээр хүсэл зоригоо илэрхийлж, хуульд нийцүүлэн өөрсдөө журмаа чөлөөтэй тохиролцох боломжтой байдаг. Зээлийн гэрээгээр:

  • Зээлийн гэрээг бичгээр байгуулна. Иргэд хоорондын энгийн зээлийн гэрээг амаар байгуулж болох боловч маргаан үүссэн тохиолдолд талуудын хоорондын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учрах нь бий;
  • Амаар байгуулсан гэрээний зохицуулалтыг нотлох боломжгүй байхаас гадна хүү, алданги тооцох боломжгүй.
  • Зээлдүүлэгч мөнгө буюу эд хөрөнгийг Зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба талууд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлж болно;
  • Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг онцлогтой;
  • Зээлийн гэрээнд талууд хүү төлөхөөр тохиролцож болно.
  • Зээлийн гэрээнд зээл буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол Зээлдүүлэгч зээлийг буцаан төлөхийг шаардсанаас хойш нэг сарын дотор Зээлдэгч үүргээ биелүүлнэ.

Сонсох линк:

Legaldata: https://legaldata.mn/news/54

Castbox: https://castbox.fm/x/2g-i4

Anchor: https://bit.ly/2XEmRso

Google: https://bit.ly/3khJZVq

Mplus: https://bit.ly/3yRzo8Z

Youtube: https://youtu.be/7WmzeWoJwFI 

Facebook: https://bit.ly/3sDiTM9