#Шинэ товчоон №15 – Газар өмчлөх тухай

2 years ago

#Шинэ товчоон №15 – Газар өмчлөх тухай

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн ХЗДХЯ, МҮОНР-тай хамтран явуулдаг хууль зүйн сурталчилгааны “Шинэ товчоон” нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байгаа билээ.

Энэ удаагийн дугаараар “Газар өмчлөх тухай” сэдвээр бэлтгэн хүргэж байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдан гарсан. Уг хууль 2003 оны 05 сарын 01-ээс хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын иргэний газар өмчлөх эрх бодитоор хэрэгжих боломжтой болсон. Газар  өмчлөх эрх нь зөвхөн Монгол Улсын иргэнд хамааралтай бөгөөд гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрыг тусгай нөхцөл, болзолын дагуу зөвхөн ашиглах эрх эдэлдэг.

1.Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших газрын хэмжээ:

        -Нийслэлд 0,07 га хүртэл;
        -Аймгийн төвд 0,35 га хүртэл;

        -Сумын төв, тосгонд 0.5 га хүртэл;

        -Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай автозамын дагуух газарт 0.07 га хүртэл.

2.Аж ахуйн болон газар тариалангийн зориулалттаар эзэмших газрын хэмжээ:

        -Дээрх зориулалтаар эзэмшүүлэх газрын хувьд газар эзэмших гэрээний дагуу эзэмшиж байгаа тохиолдолд тухайн эзэмшиж буй газрын хэмжээгээр харин дуудлага худалдаагаар худалдан авч байгаа  тохиолдолд тухайн дуудлага худалдаагаар худалдаж буй газрын хэмжээгээр өмчилж болно.

3.Газар өмчлөгч иргэнд хориглох зүйл:

       -Өмчийн газраа, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх;

        -Сум дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр  бусдад эзэмшүүлэх, ашиглуулах;

        -Хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах;

        -Газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглоно.


4.Газар өмчлөх эрх дуусгавар болох:

        -Өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр;

        -Газар өмчлөх эрхээсээ татгалзснаар;

        -Газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарснаар;

        -Хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр.

Сонсох линк:

Legaldata: https://legaldata.mn/news/60

Apple: https://apple.co/3nfB7T8

Castbox: https://bit.ly/3hf101E

Anchor: https://bit.ly/3zXsyAb

Mplus: https://bit.ly/3jWjExh

Google:  https://bit.ly/3khJZVq

Youtube: https://bit.ly/3yUuRlV

Facebook: https://bit.ly/3zWMMtC