Сахилгын хорооны шүүгч 4 гишүүн сонгогдлоо

2 years ago

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4-т "Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгоно” гэж заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нийт шүүгчийн чуулганаар Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар нарыг Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр сонгов.