Шүүхийн шийдвэрийн судалгааны тайлан танилцуулах цахим хэлэлцүүлэг болно

2 years ago

Нээлттэй Нийгэм Форумын Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрөөс шүүхийн шийдвэрийн судалгааны тайлан танилцуулах цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж ирлээ. №07 дахь удаагийн хэлэлцүүлэг "ИРГЭНИЙ ШҮҮХИЙН ПРАКТИК" сэдвийн хүрээнд энэ баасан гарагт дараах дэд сэдвүүдийн хүрээнд болно.
Үүнд:
- Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бүртгүүлэхтэй холбогдох эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж буй шүүхийн практик;
- Гэрээний эрх чөлөөний зарчмаас үүдсэн ажилтны үл өрсөлдөх үүрэг;
- Зээлийн гэрээг цуцалснаас хойш хүү шаардсан маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн шинжилгээ.

Та энэхүү цахим хэлэлцүүлэгт https://bit.ly/3pIOEnL бүртгүүлэн оролцоорой.