#Шинэ товчоон №17 – Шилэн дансны тухай хууль

2 years ago

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн ХЗДХЯ, МҮОНР-тай хамтран явуулдаг хууль зүйн сурталчилгааны “Шинэ товчоон” нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байгаа билээ.

Энэ удаагийн дугаараар “Шилэн дансны тухай хууль”-ийн талаар бэлтгэн хүргэж байна.

Энэ хуулийн зорилт нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоо бүрдүүлэхэд оршино.

Уг хуулийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Иргэн таны хяналт, оролцоо

  • Иргэн та төсвийн мэдээллийг төсвийн байгууллагын мэдээллийн самбар, “Шилэн данс” цэс, shilendans.gov.mn-ээс авах боломжтой.
  • Шилэн дансны мэдээллийн зөрчил, дутагдал болон шаардлагыг цахим хуудас дээрх тухайн байгууллагын утсаар эсвэл бичгээр мэдэгдэнэ.
  • Хэрэв тухайн байгууллага иргэн таны тавьсан шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд та гомдол, мэдээллийг төрийн аудитын байгууллагад гаргах эрхтэй.
  • Төрийн аудитын байгууллага нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг тухай иргэнд бичгээр болон олон нийтэд мэдээлнэ.
  • Эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй.

Сонсох линк:

Legaldata: https://legaldata.mn/news/70

Apple: https://apple.co/3jQxKj4

Castbox: https://bit.ly/3pV4WKa

Anchor: https://bit.ly/3w14QS6

Mplus: https://bit.ly/2ZKpH0u

Google: https://bit.ly/3khJZVq

Youtube: https://bit.ly/2Y0FKq2

Facebook: https://bit.ly/3ExYWv2