“Монгол Улсын хууль зүйн нэр томьёоны уламжлал, хувьсал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
3 years ago
“Монгол Улсын хууль зүйн нэр томьёоны уламжлал, хувьсал” улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал гурав дахь жилдээ Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулж, УДШ-ийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, ШУА-ийн Философийн Хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан “legaldata.mn” тус тус оролцож байна.
Хурлыг нээж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нар үг хэллээ.
Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэгч нарын онцлох эшлэлийг хүргэж байна.
1.МУИС-ийн Эмерит профессор, төрийн соёрхол, академич, С.Нарангэрэл: “Монгол Улсын нэвтэрхий толь: Эрэлт, хэрэгцээ, агуулга, ач холбогдол”
2.ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг: "Хууль тогтоомжийн тухай хуулийн тодотгол ба хууль зүйн нэр томьёог жигдлэн хэвшүүлэх зарим зохицуулалт”
3.МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессор, Хууль зүйн доктор (Ph.D) Ш.Цогтоо: “Захиргааны эрх зүйн харилцаан дахь шинэ ба хуучин нэр томьёоны зөрчилдөөн, шинэ нэр томьёог хэвшүүлэхэд тулгарч буй зарим асуудал”
4.Улсын дээд шүүхийн дэргэдэх сургалт, мэдээлэл, судалгааны хүрээлэнгийн Судалгааны төвийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Д.Янжинхорлоо: “Хууль зүйн нэр томьёоны хэрэглээг жигдрүүлэх ба Улсын Дээд Шүүхийн тайлбар”
5.МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Т.Мэндсайхан: “Хууль зүйн техник ба холбоос үгийн хэрэглээ”
6.МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, Хууль зүйн доктор (Ph.D) О.Мөнхсайхан: “Үндсэн хууль ба хүний эрхийн нэр томьёо”
ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Хууль зүйн доктор (Ph.D) С.Сүхбаатар: “Эрх зүй дэх эдийн засгийн нэр томьёо, ухагдахууныг нутагшуулах асуудал”
МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Т.Золбоо: “Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомж дахь нэр томьёоны агуулга, зөрчил, шийдэл”
МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш М.Мөнхбат: “Төрийн өндөр албан тушаалтны дархан эрх: Олон улсын ба үндэсний эрх зүйн ойлголт, нэр томьёоны зарим асуудал”
ХЗҮХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Э.Анударь: “Хуулийн этгээд гэх нэр томьёоны хэрэглээ, тулгамдсан асуудал”
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Д.Ганзориг: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дахь шинэ нэр томьёо”
Хурлыг эндээс шууд үзэх:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
2 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
5 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
6 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зээлийн гэрээ байгуулсан төдийгөөр биш, зээл авах хүсэл зоригоо илэрхийлсэн этгээд нь зээлийн үүргийг хариуцна
2025-07-02
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Judilogy
2025-07-02 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-07-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !