#Шинэ товчоон №19 – Иргэний хууль дахь “Түрээсийн гэрээ”

2 years ago

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн ХЗДХЯ, МҮОНР-тай хамтран явуулдаг хууль зүйн сурталчилгааны “Шинэ товчоон” нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байгаа билээ.

Энэ удаагийн дугаараар “Иргэний хууль дахь “Түрээсийн гэрээ”-ний талаар бэлтгэн хүргэж байна.

Түрээсийн гэрээ гэдэг нь нэг талаас түрээслүүлэгч түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон компанийн дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, нөгөө талаас түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлж, тохирсон түрээсийн төлбөрийг төлөх 2 талт гэрээ юм.

  • Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ;
  • Түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно;
  • Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно. Түрээсийн гэрээг арваас дээш жилийн хугацаатай хийсэн бол арван жил өнгөрмөгц аль нэг талын санаачилгаар, хуульд заасан журмаар гэрээг цуцалж болно.
  • Газар буюу эрх түрээслэх гэрээний хугацааг талууд тогтоогоогүй бол гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болно.

Сонсох линк:

Legaldata: https://legaldata.mn/news/90

Apple: https://apple.co/3rGnLBr

Castbox: https://bit.ly/35W2Qlf

Anchor: https://bit.ly/34OBwEQ

Mplus: https://bit.ly/34O4STR

Google: https://bit.ly/3GRPpzP

Youtube: https://bit.ly/3HFgWpl

Facebook: https://bit.ly/3oC4C1y