Захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл, түүнд тавигдах урьдчилсан нөхцөл
Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлүүд нь агуулагдаж буй шаардлагаасаа хамаараад хэд хэдэн төрөлд ангиллагддаг. Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрлүүдэд дарамт учруулсан /сөрөг нөлөөлөл бүхий/ захиргааны актыг хүчингүй болгуулахад чиглэгдсэн “хүчингүй болгох нэхэмжлэл”, татгалзсан, эсхүл гаргаагүй захиргааны актыг гаргуулахад чиглэгдсэн “даалгах нэхэмжлэл”, захиргааны актаас бусад үйл ажиллагаанд чиглэгдсэн “болиулах (үйлдэл хийхээс татгалзуулах) нэхэмжлэл”, мөн “тогтоох нэхэмжлэл”, болон бусад “тодорхойлох нэхэмжлэл”-ийн төрлүүд хамаарна. Тогтоох нэхэмжлэл нь дотроо нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг, захиргааны акт илт хууль бус болохыг, захиргааны акт хууль бус байсныг, ирээдүйд бий болох эрх зүйн харилцаа нь хууль бус болохыг урьдчилан тогтоох, түүнчлэн нэхэмжлэлийг шийдвэрлэх явцад эрх зүйн харилцаа нь маргаантай бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц бол явцад нь тогтоох гэсэн төрлүүдтэй байдаг.
Энэхүү хичээлийг үзсэнээр захиргааны хэргийн шүүхэд гаргах “захиргааны акт хууль бус байсныг тогтоолгох” нэхэмжлэлийн төрлийн ойлголт, түүнд тавигдах урьдчилсан нөхцөлийн талаар онол болон Монгол Улсын шүүхийн практикийн ойлголттой болно.
Мэргэшсэн салбар:
Захирганы эрх зүй, шүүхийн эрх зүй
Боловсрол:
-Архангай аймгийн Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургууль (2007)
-МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, эрх зүйч (2012)
Ажлын байдал:
-"Легал дата" ХХК-ийн Гүйцэтгэх захирал (2017-)
-Өмгөөллийн “Кэй И партнерс” ХХН-ийн гишүүн, хуульч (2017-)
-“Оюуны-Инноваци” ТББ-ын Гүйцэтгэх захирал (2013-2021)
-Өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч (2014-2017)
-Шүүхийн ерөнхий зөвлөлд шинжээч (2013-2014)
-Эдийн засгийн хөгжлийн яаманд мэргэжилтэн (2012-2013)
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
legal talk+ №03 – Цэц шинэчлэгдэх үү?
2 days ago
"Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал - 2021
2 days ago
Special Ep4: УИХ-ын 2023 оны Хавар, Намрын ээлжит чуулганаар ямар хуулиуд хэлэлцэгдэж байна вэ?
2 days ago
Special Ep3: ChatGPT хуулийн салбарт
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Мэргэжлийн хариуцлагын даатгалаас бусад тохиолдолд даатгалын гэрээ нь бизнес эрхлэгчийн мөрдвөл зохих хэм хэмжээг зөрчсөний улмаас бий болох хохирлоос сэргийлэх агуулгатай байх боломжгүй
2024-04-25
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ба байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ
2024-04-19
-
Judilogy
2024-04-22 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Tsogoo Lkhagva
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
2024-04-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Пүрвээгийн Баттулга, Болор-Эрдэнийн Төрболд
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-04-16 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Alternative NGO
2024-04-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2024-04-10 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Зоригтбаатарын Ганзориг, Мөнхтөмөр Маралмаа, Баттөрийн Мягмарсүрэн, Нээлттэй Нийгэм Форум, Равданбямбын Оюундэлгэр, Бат-Эрдэм Төрбат
2024-04-10 Судалгааны тайландуудаж байна ! -
Лхамсүрэнгийн Отгонбаяр
2024-04-08 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тунгалагсайхан Болор-эрдэнэ
2024-04-08 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !