Бүтээлийн нэр “ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАГДАХААС ӨМНӨ ҮҮСЭХ ҮҮРГИЙН ХАРИЛЦАА” /Civil law: Pre contract obligations/
Зохиогч Дамба Ганхүрэл
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Бакалаврын төгсөлтийн ажил
Бүтээлийн ангилал Хувийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Иргэний эрх зүй
  • Иргэний эрх зүйн үндсэн асуудал
  • Гэрээний эрх зүй
Бүтээлийн товч Иргэний эрх зүйн харилцаанаас үүсэх үүргийг гэрээний ба гэрээний бус үүрэг гэж хоёр ангилж байна. Гэрээний үүрэг нь талуудын зөвшилцөл, итгэлцэл дээр үндэслэн бий болдог бол, гэрээний бус үүрэг нь хуульд зааснаар бий болдог. Манай улсын иргэний хуульд заасны дагуу иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй.
Эрх үүргээ үнэнч, шударгаар хэрэгжүүлэх үүргийн хүрээнд гэрээний бэлтгэл үе шатанд онцгой үүрэг үүсч болохоор хуульд заасан боловч тус үүргийг гэрээнээс үүдэх үүрэг үү эсхүл, хуулиас үүдэх үүрэг үү гэдэг дээр тодорхой хариулт хуулиас харагдахгүй байна. Энэ нь гэрээ байгуулагдахаас өмнө үүсэх үүргийн зөрчил нь гэрээний эрх зүйгээс үүдэх үүргийн зөрчил үү? эсхүл гэм хорын эрх зүйгээс үүдэх үүргийн зөрчил үү? гэдэг дээр онол, практикийн хувьд ихээхэн маргаантай байдлыг үүсгэж байна. Ийнхүү маргаж буйн цаад шалтгаан нь тухайн үүргийн зөрчлийг аль эрх зүйн ангилалд хамааруулахаас шалтгаалан нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэх нотлох үүргийн хуваарилалт болон үүргийн зөрчлөөс учирсан хохирлоо нөхөн төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцох зэрэг дээр шийдвэрлэх үүргийг гүйцэтгэхтэй холбоотой юм.
Гэрээ байгуулагдахаас өмнө үүсэх үүргийн зөрчлийг нэг мөр ойлгож хэвших нь үүнтэй холбоотойгоор үүсэх маргааныг шийдвэрлэхэд онол, практикийн хувьд ач холбогдолтой. Нөгөөтээгүүр, Монгол Улсад Монгол Улсын Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2-т заасан гэрээний бэлтгэл үе шатанд үүсэх үүргийн харилцааг шүүхийн шийдвэрүүдэд хэд хэдэн янзаар хэрэглэж байгаа нь тус үүргийн талаарх ойлголт, тайлбар төлөвшөөгүй байгааг илтгэж байна. Тиймээс, тус сэдвийг судалж гэрээний бэлтгэл үе шатанд үүсэх үүргийн агуулга, мөн чанарыг өөрийн хэмжээнд тодруулсны үндсэн дээр үүргийн аль ангилалд хамруулах нь үндэслэлтэй гэдэгт дүгнэлт өгөх, тус сэдвийн судлагдсан байдлыг нэмэгдүүлэх зэрэг зорилгоор уг сэдвийг сонгон бакалаврын судалгааны ажил бичлээ.
Түлхүүр үг гэрээний бэлтгэл үе шат, эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчим, гэрээ байгуулах, гэрээ байгуулахаас өмнө үүсэх үүрэг, мэдээлэл өгөх үүрэг, хамгаалах үүрэг, гэрээний тохиролцоог үргэлжлүүлэх үүрэг, гэрээний онцгой үүрэг
Бүтээл бичигдсэн огноо 2017
Хуудасны тоо 57
Хэл Монгол
Үнэ 4000 төгрөг
Бүтээл QPay-ээр төлөх
Байршуулсан огноо 2017-09-11
Товч мэдээлэл үзсэн 427
Татаж авсан 0