Бүтээлийн нэр Нийтийн ашиг сонирхлыг тодорхойлох онолын зарим асуудал
Зохиогч Batzul Amarbat
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Бакалаврын төгсөлтийн ажил
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Үндсэн хуулийн эрх зүй
  • Үндсэн хуулийн эрх зүйн бусад асуудал
Захиргааны эрх зүй
  • Захиргааны эрх зүйн үндсэн асуудал
Бүтээлийн товч Эрх зүйн системд “эрх зүйн тодорхойгүй ойлголт” гэдэг онцгой ойлголт нийтлэг үйлчилдэг бөгөөд “ардчилал”, “шударга ёс”, “тэгш эрх” зэрэг хууль зүйн шинжлэх ухаанд нийтлэг хэрэглэгддэг ойлголтуудыг хуулиар шууд тодорхойлох боломжгүй байдаг. Үүний адилаар аль ч орны хууль зүйн шинжлэх ухаанд нийтлэг хэрэглэгддэг хэрнээ нарийн тодорхойлсон, нэгдсэн ойлголтгүй байдаг “нийтийн ашиг сонирхол” гэх ойлголт хүн төрөлхтний эрх зүйн түүхийн туршид нэг мөр тайлбарлагдаагүй байсаар иржээ. Монгол Улсын хувьд үе үеийн Үндсэн хуульдаа нийтийн ашиг сонирхлын ойлголтуудыг шингээж ирсэн ч ямар нэгэн нэгдсэн ойлголт, тайлбаргүйгээр хэрэглэж ирсэн байдаг. 2016 онд батлагдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Монгол Улсад анх удаа нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн орчныг бий болгосон нь уг сэдвийг сонгож судалгаа хийх үндэслэл болсон.

Судалгааны ажлын зорилго нь нийтийн ашиг сонихлыг тодорхойлох онолын олон янзын тодорхойлолт, судалгааны хандлагуудыг эмхэтгэн Монгол Улсад нийтийн ашиг сонирхлыг хэрхэн ойлгох талаар зохистой хувилбарыг тодорхойлохыг эрмэлзсэн бөгөөд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онол, арга зүйн туслалцаа үзүүлэхэд ошино.
Агуулга:
1. Оршил
2. Нийтийн ашиг сонирхлыг тодохойлох хууль зүйн болон бодит шаардлага
3. Нийтийн ашиг сонирхлыг тодорхойлох онолын үзэл баримтлалууд
4. Монгол Улсын эрх зүйн бичмэл эх сурвалжуудад нийтийн ашиг сонирхол гэх ухагдахуун туссан байдал
5. Харьцуулсан судалгаа
6. Тулгамдаж буй асуудал
7. Дүгнэлт
8. Ном зүй
Түлхүүр үг Нийтийн ашиг сонирхол, ашиг сонирхол, захиргааны эрх зүй, нийтийн эрх ашиг
Бүтээл бичигдсэн огноо 2018.05.24
Хуудасны тоо 65
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2019-02-22
Товч мэдээлэл үзсэн 294
Бүрэн эхээр нь үзсэн 39
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)